- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.3, 23.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2026 оны 307 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Татан буулгахаар шийдвэрлэгдсэн "Ди Би Эм ассет менежмент" ХХК, "Ди Би Эм Лизинг" ХХК-ийн үйл ажиллагааг сэргээсүгэй.
3. Энэ тогтоолын 2-т заасан компанийг татан буулгах ажиллагааг зогсоож, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (С.Наранцогт)-д даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэх, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Монгол Улсын Хөгжлийн банкны охин компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх