A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЭЗЭМШИХ ХУВЬЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхий дүрмийн дагуу Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкан дахь Монгол Улсын эзэмшиж буй 680 ширхэг хувьцааг 829 болгон нэмэгдүүлэхээр тогтсугай.

2. Олон улсын санхүүгийн корпорацын Ерөнхий дүрмийн дагуу Олон улсын санхүүгийн корпорац дахь Монгол Улсын эзэмшиж буй 144 ширхэг хувьцааг 1317 болгон нэмэгдүүлэхээр тогтсугай.

3. Нэмэгдүүлсэн хувьцаанд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2022-2023 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН