- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СПОРТЫН НААДАМ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 268
Улаанбаатар хот
СПОРТЫН НААДАМ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбогдуулан "Монголын бүх ард түмний спортын XV наадам"-ыг 2022 онд, "Монголын хүүхдийн спортын VII наадам"-ыг 2023 онд зохион байгуулахаар тус тус хойшлуулсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан спортын наадмын зохион байгуулалтад шаардагдах зардлыг тухайн оны улсын болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, бүх шатны Засаг дарга, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц) нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
