- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 273
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.5-д зааcныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.1-2.5 дахь заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6.0 нэгж хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг" гэснийг "аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 9.0 нэгж хүртэл хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 10.0 нэгж хүртэл хувийг" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
