- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 164
Улаанбаатар
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.8-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Орон нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн салбар төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах ажлыг хамтран зохион байгуулж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, салбарын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг энэ тогтоолын 1-д заасан аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Орон нутагт салбар төвтэй болж байгаатай холбогдуулан "Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A