A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комисс)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн баталсан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болгосугай.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, санхүүгийн зохих дэмжлэгийг үзүүлж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт үүрэг болгосугай.

3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарт, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР