- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.4, 10.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ тогтоолын 1 дэх заалт болон хавсралтад Засгийн газрын 2022 оны 485 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "10.6, 11.2, 11.4, 11.5," гэснийг хасаж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний Нэг, Хоёр дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
