- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН БООМТЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 209
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа"-г байгуулсугай.
2. "Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны үйл ажиллагааны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, орон тоо, түүний дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг 2021 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.9, 29.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 342 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Хилийн боомтын захиргааны үйл ажиллагааны дүрмийг 1 дүгээр хавсралт, Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 358 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан)
3. Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 42 байхаар тогтоосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 140 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
31.Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 47 байхаар тогтоосугай.
(Энэ зүйлийг Засгийн газрын 2025 оны 44 дүгээр тогтоолоор нэмсэн)
4. Хилийн боомтын захиргааны үйл ажиллагааны зардлыг 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
