- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.5, 7.1.15, 7.1.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Хөдөө аж ахуйг дэмжих зээл:" хэсгийн "…1 жилийн хугацаатай…" гэсний өмнө ", аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 (хорин) мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийг тус тус" гэж нэмж, мөн "баганын "Малчдыг дэмжих зээл:" хэсгийн "200.0 тэрбум" гэснийг "250.0 (хоёр зуун тавин) тэрбум" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
