A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 217

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 535, 536, 537 дугаар заалт тус тус нэмсүгэй.

10. Төмөр замын төслүүд

535

Хөөт-Чойбалсан чиглэлийнтөмөр замтөсөл

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 193 кмтөмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх

Зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх

193 км төмөр замын суурь бүтцийг барьж ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

536

Хөөт-Бичигт чиглэлийнтөмөр замтөсөл

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 222 кмтөмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх

Зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх

222 км төмөр замын суурь бүтцийг барьж ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

537

Зүүнбаян-Ханги чиглэлийнтөмөр замтөсөл

Хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) 280 кмтөмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх

Зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх

280 км төмөр замын суурь бүтцийг барьж ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2. Энэ тогтоолын 1-д заасан концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Х.Улам-Өрнөх)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН