- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2022 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
