A

A

A

Бүлэг: 1979
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ

Засгийн газрын 2021 оны 212 дугаар
    тогтоолын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг болон энэ дүрмийг баримтална.

1.3. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ дүрэм хамаарахгүй бөгөөд барилгын ажлын захиалагч (цаашид "захиалагч" гэх) шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийг жишиг болгон мөрдөж болно.

Хоёр. Барилга байгууламжийг ашиглалтад
          оруулах хүсэлт гаргах

2.1. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна.

2.2. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааран барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах байгууллагад хүргүүлнэ:

      2.2.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтээ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

      2.2.2. энэ дүрмийн 2.2.1-т зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад.

2.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, хавсаргасан байна.


Гурав. Барилга байгууламжийг ашиглалтад
          оруулах хүсэлтийг шийдвэрлэх

3.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг энэ дүрмийн  2.2-т заасан байгууллага шийдвэрлэнэ.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 10.1.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан хүсэлтийг үндэслэн Барилгын тухай хуулийн 10.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж болно.

Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
      үйл ажиллагааг зохион байгуулах

4.1. Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна.

4.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг харьяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэлдэхүүнтэй томилно:

      4.2.1. Барилгын тухай хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламж (шинээр барих, өргөтгөх, шинэчлэх)-ийг ашиглалтад оруулах комиссыг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1-д заасан бүрэлдэхүүнтэй;

      4.2.2. Барилга байгууламжийн гадна талбайн тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссыг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын  2-т заасан бүрэлдэхүүнтэй;

      4.2.3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламж болон энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3-т заасан бүрэлдэхүүнтэй;

      4.2.4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламж болон энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахаас өмнө барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага техникийн комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилно;

      4.2.5. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжид ажиллах техникийн комиссыг энэ дүрмийг 1 дүгээр хавсралтын 4-т заасан бүрэлдэхүүнтэй;

      4.2.6. Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрээр барилга байгууламжид ажиллах техникийн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын 5-д заасан бүрэлдэхүүнтэй.

Тав. Барилга байгууламжийг ашиглалтад
      оруулах комиссын чиг үүрэг

5.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      5.1.1. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх;

      5.1.2. Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дугаар хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэх;

      5.1.3. барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх;

      5.1.4. Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторын шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;

      5.1.5. барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх;

      5.1.6. барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;

      5.1.7. энэ дүрмийн 6.1-т заасан техникийн комисс ажилласан тохиолдолд техникийн комиссын дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал арилгасан эсэх, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг хянах.

5.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан бусад баримт бичгийг нэмж тодруулж болно.

Зургаа. Техникийн комиссын чиг үүрэг

6.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламж болон энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, урьдчилсан дүгнэлт гаргах үүрэг бүхий техникийн комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      6.1.1. барилгын ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай инженерийн хангамжийн шугам сүлжээний туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг дүгнэх;

      6.1.2. барилгын инженерийн хангамжийн эх үүсвэр, түүний дагалдах сүлжээ, туслах барилга байгууламжийн найдвартай байдлыг дүгнэх;

      6.1.3. барилгын зориулалтаас хамаарсан технологи, дамжлага түүний тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, тохирлын гэрчилгээ, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг дүгнэх.

6.2. Техникийн комисс нь чиг үүргийнхээ дагуу хяналт хэрэгжүүлж, дүгнэлт гаргахдаа энэ дүрмийн 5.1, 5.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.


Долоо. Барилга байгууламжийг ашиглалтад
           оруулах комиссын ажиллах журам

7.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид"Комисс" гэх) нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж,  дүгнэлт гаргана.

7.2. Комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.

7.3. Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцах бөгөөд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол комисс ажиллуулах мэдэгдэлийг комиссын гишүүдэд тараана.

7.4. Комиссын хуралдааныг гишүүдийн 90 хувиас доошгүй ирцтэй зохион байгуулна. Комиссын хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүн хурлаас 1 өдрийн өмнө комиссын нарийн бичгийн даргад мэдэгдэх ба тус гишүүн нь нөхөж ажиллах боломжгүй байна.

7.5. Комиссын үйл ажиллагаа нь дараах дарааллаар зохион байгуулах зарчим баримтална:

      7.5.1. комиссын ажиллахаас өмнө комиссын гишүүдийг томилсон шийдвэр, комиссын ирцийг комиссын нарийн бичгийн дарга танилцуулж энэ дүрмийн 7.3-т заасан ирц хангагдсан эсэхийг оролцогчдод мэдээлнэ;

      7.5.2. комиссын дарга комиссын гишүүдээс ашиг сонирхлын зөрчилгүй болохыг илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн хуудсыг бөглүүлж ашиг сонирхлоос сэргийлэх арга хэмжээ авна;

      7.5.3. комиссын гишүүд барилга, байгууламжийн баримт бичиг, техникийн төлөв байдал, шаардлагатай тохиолдолд далд ажлыг ил гаргаж үзэх, барилгын үйл ажиллагаанд оролцогчдоос нэмэлт мэдээлэл авах, барилга байгууламжтай танилцах;

      7.5.4. комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, нэмэлт мэдээлэл зөвлөмж, саналаа өөрийн биеэр уншиж танилцуулах бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах боломжтой эсэх дүгнэлтээ тодорхой мэдэгдэх;

      7.5.5. комиссын дарга комиссын гишүүдийн олонхын саналд үндэслэн хугацаатай үүрэг даалгавар өгч хурлын үйл ажиллагааг хаахаар зохион байгуулна. 

7.6. Комисс ажилласаны дараа комиссын гишүүд өгсөн санал, үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, биелэлт хангагдсан тохиолдолд энэ дүрмийн        4 дүгээр хавсралтад заасан үүрэг даалгаврын биелэлтийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулна.

7.7. Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана.

Найм. Комиссын дүгнэлт

8.1. Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг ажлын 14 өдөрт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.

8.2. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн 8.1-д заасан хугацаанд багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

      8.2.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт;

      8.2.2. энэ дүрмийн 5.1, 6.1-д заасан шаардлага хангаагүй, 8.1-д заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт.

8.3. Комисс нь Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламж болон энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргахдаа техникийн комиссын акт, дүгнэлтийг үндэслэнэ.

8.4. Техникийн комиссоос барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан дүгнэлт гаргасан, эсхүл техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй бол техникийн комиссыг дахин ажиллуулна.

8.5. Энэ дүрмийн 8.2.2, 8.4-т заасны дагуу ашиглалтад оруулах комисс, техникийн комиссыг дахин ажиллахтай холбогдох зардлыг Барилгын тухай хуулийн 37.1.20-д заасны дагуу захиалагч хариуцна.

8.6. Комиссын дарга барилга байгууламжийн ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж, баталгаажуулсан бол ажлын 5 өдөрт багтаан тухайн нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж, ашиглалтад оруулна.

8.7. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан мэдээллийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

8.8. Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 49.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

Ес. Бүртгэл, мэдээлэл

9.1. Ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг архивт хүлээлгэн өгч, Барилгын тухай хуулийн 34.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг хүргүүлэх ажлыг захиалагч хариуцна.

9.2. Ашиглалтад оруулах комисс, техникийн комиссын дүгнэлтийг кадастрын цахим мэдээллийн санд оруулах зорилгоор шаардлагатай мэдээллийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх ажлыг захиалагч хариуцна.

Арав. Бусад

10.1. Захиалагч нь ашиглалтад оруулах комисс, техникийн комиссын шийдвэр, гишүүдийн үйл ажиллагааны талаарх гомдол, хууль бус үйлдлийг тухайн комиссыг байгуулсан эрх бүхий албан тушаалтан эсхүл холбогдох хууль хяналтын байгууллагад гаргаж болно.

10.2. Комиссын гишүүн батлагдсан зураг төсөл болон холбогдох хууль дүрэм, журам, норм дүрмийн шаардлагад нийцэхгүй үүрэг даалгавар өгсөн бол хариуцлагыг өөрөө хүлээнэ.

10.3. Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.

10.4. Энэ дүрэмд заасныг зөрчсөн албан тушаалтан, байгууллага, хувь хүнд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.


---о0о---

Барилга байгууламжийг ашиглалтад
оруулах дүрмийн 1 дүгээр хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


1. Барилгын тухай хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан төвөгшлийн барилга байгууламжийг /шинээр барих, өргөтгөх, шинэчлэх/ ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

           Комиссын дарга:                     -Аймаг, нийслэлийн барилга, хот  байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга.

           Нарийн бичгийн дарга:           -Захиалагч байгууллагын төлөөлөл.

           Гишүүд:                                    -Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч);

-Аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч);

-Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.6, 34.1.7-д тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл);

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (тус бүр 1-ээс ихгүй);

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

Тайлбар1. Төлөөллийн тоо заагаагүй бол нэг гэж ойлгоно.


2. Барилга байгууламжийн гадна талбайн тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

           Комиссын дарга:                      -Захиалагч байгууллагын төлөөлөл.


           Нарийн бичгийн дарга:            -Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл.

           Гишүүд:                                    -Зураг төслийн байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

Тайлбар: Төлөөллийн тоо заагаагүй бол нэг гэж ойлгоно.

3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламж болон аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтээр Барилгын тухай хуулийн 10.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

        Комиссын дарга:                      -Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн дарга.


        Нарийн бичгийн дарга:           -Техникийн комиссын дарга.


        Гишүүд:                                    -Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

                                                         -Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

                                                         -Архивын байгууллагын төлөөлөл.


Тайлбар: Төлөөллийн тоо заагаагүй бол нэг гэж ойлгоно.

4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын бүрэлдэхүүн:

         Комиссын дарга:                                                                -Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн дарга.


         Нарийн бичгийн дарга:                                                      -Захиалагч байгууллагын төлөөлөл.


         Гишүүд:                                                                               -Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төв байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч);


     -Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.6, 34.1.7-д тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа                байгууллагын төлөөлөл);

     -Онцгой байдлын асуудал хариуцсан төв байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч);

     -Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

     -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

     -Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

     -Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (тус бүр 1- ээс ихгүй);

     -Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

     -Архивын байгууллагын төлөөлөл.

Тайлбар: Төлөөллийн тоо заагаагүй бол нэг гэж ойлгоно.

5. Аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтээр Барилгын тухай хуулийн 10.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын бүрэлдэхүүн:

          Комиссын дарга:                                                           -Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.6, 34.1.7-д тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа                                                                                                                байгууллагын төлөөлөл).

          Нарийн бичгийн дарга:                                                -Захиалагч байгууллагын төлөөлөл.

          Гишүүд:                                                                         -Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч);

-Онцгой байдлын асуудал хариуцсан  байгууллагын төлөөлөл (2-оос дээшгүй улсын байцаагч);

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл (барилга байгууламжийн хувьд);

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (тус бүр 1- ээс ихгүй);

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

Тайлбар: Төлөөллийн тоо заагаагүй бол нэг гэж ойлгоно.

 

 


Барилга байгууламжийг ашиглалтад

оруулах дүрмийн 2 дугаар хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
ТЕХНИКИЙН КОМИССЫН ДҮГНЭЛТ


20...оны...сарын...-ны өдөр                                                                                                                                             Дугаар                                                                                                                                                        Улаанбаатар хот



Нэг. Удиртгал хэсэг

Монгол Улсын ............... аймаг, /нийслэл/, ..................... сум /дүүрэг/, .................. баг /хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан .............. ангиллын хүчин чадал бүхий ................ зориулалттай барилга байгууламжид аймаг /нийслэл/-ийн Засаг даргын 20 ... оны ..... сарын ... -ны өдрийн дугаар шийдвэрээр байгуулагдсан ... хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 20 ... оны .... сарын ... -ны өдрөөс эхлэн ... хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.

Хоёр. Ерөнхий мэдээлэл

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний ……. огноо, ……… дугаар;

2.2. Барилга байгууламжийн зураг төслийн шифр дугаар ……………. ;

2.3. Захиалагч: /Иргэний хувьд/,  …………….. харьяалал /аль улсын/, ……………. овог, …………….. эцэг /эх/-ийн нэр, …………………… нэр, …………………. регистрийн дугаар,
Хаяг: ………………… аймаг /нийслэл/, ........................... сум /дүүрэг/, …………. баг /хороо/, ……………… гудамж /хороолол/, …………… байр /хашаа, хаалга/-ны дугаар, ……………….. холбоо барих утас, .................... цахим хаяг;

/Хуулийн этгээдийн хувьд/: …………………… оноосон нэр, ……………………… Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,
Хаяг: …………………. аймаг /нийслэл/, ............................. сум /дүүрэг/, ………………. баг /хороо/, ............................ гудамж /хороолол/, ........................ байр /хашаа, хаалга/-ны дугаар, ..................... холбоо барих утас, …………………. цахим хаяг;

2.4. Барилгын ажлын гүйцэтгэгч: ……………………………………. оноосон нэр
,……...……Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ………………………… барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: …………………… аймаг /нийслэл/, ............................ сум /дүүрэг/, ……….. баг /хороо/, …………. гудамж /хороолол/, ………………………… байр /хашаа, хаалга/-ны дугаар, ........................... холбоо барих утас, ....................... цахим хаяг;

2.5. Барилгын ажлын Туслан гүйцэтгэгч байгууллага:
…………………….. оноосон нэр, ………………… Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, …………………. зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: .................................. аймаг /нийслэл/, ......................................... сум /дүүрэг/, ............................. баг /хороо/ ,…………………………………………............... гудамж /хороолол/,  .............................................................. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ................................. холбоо барих утас, ................................. цахим хаяг;

2.6. Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч байгууллага: ………………….. оноосон нэр, ………………………… Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ………………… зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: ………………… аймаг /нийслэл/, ………………..………………………...……. сум /дүүрэг/,……………. баг /хороо/,………………… гудамж /хороолол/, ……………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, …………. холбоо барих утас, ……………….. цахим хаяг;

2.7. Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага:
............................................. оноосон нэр, ……………………………. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ……………. зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: ................................. аймаг /нийслэл/, ........................................... сум /дүүрэг/, ...................................... баг /хороо/, ................................................ гудамж /хороолол/,
...................................... байр /хашаа, хаалга/-ны дугаар, ............................. холбоо барих утас, ................................ цахим хаяг;

2.8. Барилга байгууламжийн төлөв байдал:

□ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах:

-Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангасан барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул

□ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулахаас татгалзах:

-Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангаагүй, барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдээгүй, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй тул

-Заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангаагүй тул

Гурав. Дүгнэлтийн хэсэг

3.1. Энэ ………………….. ангиллын …………………………….…. хүчин чадал бүхий …………….. зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр техникийн комиссоос ДҮГНЭСЭН нь:

3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулан захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудад даалгах нь:

      a). барилга байгууламжийн иж бүрэн баримт бичгийн эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигч байгууллагад ....... хоногийн дотор багтаан шилжүүлэх;

      б). барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах болон уг хугацаа дуусгавар болохтой холбоотой хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

3.3. Ашиглагч байгууллагад:

      a). барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгоход оролцох;

      б). барилга байгууламжийн хувийн хэргийг хөтөлж эхлүүлэх;

      в). барилга байгууламжийн хэвийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүгээр даалгаж байна.

3.4. Комиссын акт ... хуудас, хуралдааны тэмдэглэл ... хуудас, комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт ... хуудас материал болон барилга байгууламжийн бичиг баримтын жагсаалт болох ... хуудас материалыг дүгнэлтэд хавсаргаж байна.

Дөрөв. Дүгнэлтийн баталгаажуулалт

4.1. ……………….. ангиллын ……………… хүчин чадал бүхий………… зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан:

Комиссын дарга:            (                                        )

Нарийн бичгийн дарга: (                                        )

***Энэ дүрмийн дөрөвдүгээр хавсралтын хамт хүчинтэй.   
         

 

Барилга байгууламжийг ашиглалтад

оруулах дүрмийн 3 дугаар хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
КОМИССЫН ДҮГНЭЛТ


20 ... оны ... сарын ... -ны өдөр                                                                                                                                        Дугаар ...                                                                                                                                              Улаанбаатар хот


Нэг. Удиртгал хэсэг

Монгол Улсын ……………….. аймаг  /нийслэл/, …………………….….  сум /дүүрэг/, ………………………… баг  /хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан ……..ангиллын хүчин чадал бүхий зориулалттай барилга байгууламжид ……..аймаг /нийслэл/-ийн Засаг даргын 20 ... оны … сарын ... -ны өдрийн …. дугаар шийдвэрээр байгуулагдсан ... хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 20... оны ... сарын .... -ны өдрөөс эхлэн ... хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.

Хоёр. Ерөнхий мэдээлэл

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний ……. огноо, ……… дугаар;

2.2. Барилга байгууламжийн зураг төслийн шифр дугаар ………. ;

2.3. Захиалагч:
/Иргэний хувьд/, ......................................... харьяалал /аль улсын/, ........................... овог, ............................... эцэг /эх/-ийн нэр, ............................................ нэр, …………….. регистрийн дугаар,
Хаяг: .................................. аймаг /нийслэл/, .................................... сум /дүүрэг/, ………….. баг /хороо/, ………. гудамж /хороолол/, ……………….. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ………………… холбоо барих утас, ……………….. цахим хаяг;

/Хуулийн этгээдийн хувьд/: ……………. оноосон нэр,………………………………... Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,
Хаяг: ……………….…. аймаг /нийслэл/, ………………….. сум /дүүрэг/, ………. баг /хороо/, ………….. гудамж /хороолол/, ………………………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ………………. холбоо барих утас, ………………….. цахим хаяг;

2.4. Барилгын ажлын гүйцэтгэгч: ……………………… оноосон нэр, ……………….. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,……………. барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: ………………………… аймаг /нийслэл/, …………….. сум /дүүрэг/, ……………….. баг /хороо/, ……………. гудамж /хороолол/, ……………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ......................... холбоо барих утас, ………… цахим хаяг;
2.5. Барилгын ажлын Туслан гүйцэтгэгч байгууллага:
………………… оноосон нэр, ………… Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, …………………..зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: ......................................... аймаг /нийслэл/, ………...................................сум /дүүрэг/, ............................................ баг /хороо/, ...................................................... гудамж /хороолол/, …………….......................................... байр /хашаа, хаалга/-ны дугаар, ............................... холбоо барих утас, ................................. цахим хаяг;

2.6. Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч байгууллага:
................................................. оноосон нэр, ……………………….. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ………………… зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: .......................................... аймаг /нийслэл/, .................................. сум /дүүрэг/, ............................................ баг /хороо/, ................................ гудамж /хороолол/, ................................ байр /хашаа, хаалга/-ны дугаар, ................. холбоо барих утас, ................................ цахим хаяг;

2.7. Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага:
..................................... оноосон нэр, ………………. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ………………….зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар,
Хаяг: ...................................... аймаг /нийслэл/, .................................... сум /дүүрэг/, ........................................баг /хороо/, ............................................. гудамж /хороолол/, .......................................... байр /хашаа, хаалга/-ны дугаар, ........ холбоо барих утас, ................................. цахим хаяг;

2.8. Барилга байгууламжийн төлөв байдал: ………………….;

Гурав. Дүгнэлтийн хэсэг

□ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах:

-Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангасан барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул

□ Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах:

-Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангаагүй, барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдээгүй, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй тул

-Заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангаагүй тул

3.1. Энэ .................... ангиллын ....................... хүчин чадал бүхий .................. зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос ДҮГНЭСЭН нь:

3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулан захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудад даалгах нь:

       a). барилга байгууламжийн иж бүрэн баримт бичгийн эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигч байгууллагад ... хоногийн дотор багтаан шилжүүлэх;

       б). барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах болон уг хугацаа дуусгавар болохтой холбоотой хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

3.3. Ашиглагч байгууллагад:

       a). барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгоход оролцох;

       б). барилга байгууламжийн хувийн хэргийг хөтөлж эхлүүлэх;

       в). барилга байгууламжийн хэвийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүгээр даалгаж байна.

3.4. Комиссын акт ... хуудас, хуралдааны тэмдэглэл ... хуудас, комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт ... хуудас материал болон барилга байгууламжийн бичиг баримтын жагсаалт болох ... хуудас материалыг дүгнэлтэд хавсаргаж байна.

Дөрөв. Дүгнэлтийн баталгаажуулалт

4.1. ангиллын ……………….. хүчин чадал бүхий ……………. зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан:

Комиссын дарга:           (                                         )

Нарийн бичгийн дарга: (                                        )

***Энэ дүрмийн дөрөвдүгээр хавсралтын хамт хүчинтэй.

 

---о0о---

 

 

 

                    Барилга байгууламжийг ашиглалтад

оруулах дүрмийн 4 дүгээр хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН
ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ХУУДАС

         (Ашиглалтад оруулах комиссын 
          дүгнэлтийн хамт хүчинтэй)


Байгууллага:

Комиссын гишүүн:

Гишүүнээс өгсөн үүрэг даалгавар

Биелэлт

 

 

 Үүрэг даалгавар өгсөн:

 Гарын үсэг:

 /Тамга, тэмдэг/

 /                               / Гарын үсгийн тайлал

 Огноо:

 Үүрэг даалгаврын биелэлт шалгасан:

 Гарын үсэг:

 /Тамга, тэмдэг/

 /                               / Гарын үсгийн тайлал

 Огноо:

 

 

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах

         дүрмийн 5 дугаар хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД

БҮРДҮҮЛЭХ ЖИШИГ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Баримт бичиг

1.

Төслийн үндсэн мэдээлэл

2.

Зураг төсөл боловсруулах гэрээ

3.

Зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

4.

Архитектур төлөвлөлтийн даалгавар

5.

Техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд

6.

Газар олголтын захирамж

7.

Геодезийн зураглалын ажлын тайлан

8.

Магадлалаар баталгаажуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт

9.

Магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл, төсөв

10.

Зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтын хамт

11.

Зохиогчийн хяналт хийх гэрээ

12.

Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг

13.

Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

14.

Захиалагч, гүйцэтгэгчтэй хийсэн гэрээ

15.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

16.

Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл

17.

Барилгын ажлын ил, далд ажлын акт

18.

Барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан дүгнэлт

19.

Барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зураг

20.

Барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, лабораторийн дүгнэлт

21.

Инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн эсвэл өөрийн эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл

22.

Тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан туршилтын баримт бичиг, зааврын дагуу суурилуулахад хийсэн туршилтын дүгнэлт

23.

Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт

24.

Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт

25.

Бусад холбогдох нэмэлт баримт бичгүүд