A

A

A

Бүлэг: 1979
БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ

Засгийн газрын 2021 оны 213 дугаар
  тогтоолын хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжид Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл (цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх) олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулахад Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл болон энэ дүрмийг баримтална.

1.3. Энэ дүрмийн зохицуулалт Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжид хамаарахгүй бөгөөд барилгын ажлын захиалагч (цаашид "захиалагч" гэх) шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийг жишиг болгон мөрдөж болно.

Хоёр. Барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлт гаргах

2.1. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааран дараахь байгуулага, албан тушаалтанд гаргана:

      2.1.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

      2.1.2. энэ дүрмийн 2.1.1-д зааснаас бусад барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад.

2.2. Захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг хавсаргасан байна.

Гурав. Барилгын ажлын зөвшөөрлийн
       хүсэлтийг шийдвэрлэх

3.1. Барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг дараахь байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:

      3.1.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг Засгийн газар;

      3.1.2. энэ дүрмийн 3.1.1-д зааснаас бусад барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 10.1.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан хүсэлтийг үндэслэн Барилгын тухай хуулийн 10.1.5-д  заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг  барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж болно.

3.3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг дараах журмаар шийдвэрлэнэ:

      3.3.1. хүсэлтийг хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ дүрмийн 2.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хянан шалгаж, зөвшөөрөл олгох үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах бөгөөд хүсэлт болон дүгнэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

      3.3.2. барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Барилгын тухай хууль болон энэ дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

3.4. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

3.5. Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг хянах явцад шаардлагатай бол холбогдох байгууллагаас тодруулга авч болно.

3.6. Энэ дүрмийн 3.5-д заасны дагуу тодруулга авсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолно.

3.7. Цогцолбор барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо цогцолборын эх загвар зургийн магадлалын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ.

3.8. Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан графикт хугацаа буюу барилгын ажил гүйцэтгэх хугацаагаар олгоно.

3.9. Барилгын тухай хуулийн 10.1.5, 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд шаардлагатай тохиолдолд инженерийн бэлтгэл ажилд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож болно.

3.10. Барилга байгууламжийн буулгалтын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 16.3-т заасан зураг төсөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөө, буулгах ажлын технологит үндэслэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Барилга байгууламжийн
       зөвшөөрөл олгох

4.1. Барилгын ажлын зөвшөөрлийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно.

4.2. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2 хувь үйлдэж, захиалагчид    1 хувийг олгож, үлдсэн хувийг архивт хадгална.

4.3. Барилгын ажлын зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгож болох бөгөөд цахим гэрчилгээг зохих журмын дагуу архивт хадгална.

4.4. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд энэ дүрмийн 2, 3 дугаар хавсралтад заасны дагуу хугацаа сунгалт болон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэнэ.

4.5. Захиалагч барилгын ажлын явцад дараахь өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэ дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрд нь мэдэгдэнэ: 

      4.5.1. барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орсон;

      4.5.2. гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдсөн;

      4.5.3. гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан;

      4.5.4. барилга байгууламжийн үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулж, зураг төсөл өөрчлөгдсөн;

      4.5.5. дуусаагүй барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах болон уг хугацаа дуусгавар болсон.

4.6. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын явцад өөрчлөлт орсон тохиолдол бүрд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

4.7. Барилгын тухай хуулийн 30.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

4.8. Барилгын тухай хуулийн 30.2-т заасан хугацаанд зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт ирүүлээгүй бол Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд зөвшөөрлийн хугацаа дуусмагц гэрчилгээг хүчингүйд тооцно.

Тав. Барилгын ажлын зөвшөөрөл
       олгохоос татгалзах

5.1. Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзна:

      5.1.1. баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн;

      5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй.

5.2. Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ.

Зургаа. Бүртгэл, мэдээлэл

6.1. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн талаарх мэдээллийг барилгын ажлын талбайн мэдээллийн самбарт байрлуулна.

6.2. Барилгын ажил гүйцэтгэгч нь өөрийн товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил болон ажил эхлэх, дуусах хугацааны талаарх холбогдох мэдээллийг агуулсан самбарыг нийтэд үзэгдэхүйц газарт тухайн ажлыг гүйцэтгэх хугацааны туршид байрлуулна.

6.3. Зөвшөөрөл олгосон байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөл олгосон, цуцалсан, хугацаа сунгасан барилгын ажлын зөвшөөрлийн бүртгэлийг хөтлөх чиглэлээр дараахь үүрэгтэй:

      6.3.1. зөвшөөрөл олгосон, өөрчилсөн, цуцалсан тохиолдол бүрийг бүртгэж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хот байгуулалтын кадастрын цахим мэдээллийн санд тухай бүр байршуулах;

      6.3.2. зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг ажлын 5 өдөрт багтаан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлэх;

      6.3.3. зөвшөөрөлтэй холбоотой тайланг хагас жил тутам нэгтгэн гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Долоо. Бусад

7.1. Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.

7.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно.

7.3. Энэ дүрмийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

        Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх
                   зөвшөөрөл олгох дүрмийн 1 дүгээр хавсралт


БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

(Загвар)

/Аймаг, хотын нэр/
/Зөвшөөрөл олгосон огноо/   /Зөвшөөрлийн дугаар/

1. Барилга байгууламжийн байршлын талаарх мэдээлэл:

.............................. аймаг /нийслэл/, ………………………………….……………….. сум /дүүрэг/, ....................................... баг /хороо/, .............................. гудамж /хороолол/;

2. Газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл:

Иргэний хувьд: ……………………………… харьяалал /аль улсын/, ……………овог, ………………….эцэг /эх/-ийн нэр, …………………………………нэр.

Хуулийн этгээдийн хувьд: …………………………………………………… оноосон нэр, …………………..улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ………………………………………….…газрын эрхийн хэлбэр (өмчлөх, эзэмших, ашиглах), …………… газрын зориулалт, ………………………… талбайн хэмжээ, …………………газар эзэмших, ашиглах хугацаа, ………………..кадастрын код;

3. Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа:

……………………………………. барилгын ажил гүйцэтгэх графикт хугацаа;

4. Барилга байгууламжийн талаарх мэдээлэл:

……………………….. зориулалт, ……………….. хүчин чадал, ………….. үндсэн хийц, ……… хэмжээ, ………. давхрын тоо, ………. хэсэг/блок/,……….зураг төслийн шифр дугаар;

5. Барилга байгууламжийн ангилал: ……………………………… төвөгшилтэй барилга байгууламж;

6. Барилгын ажлын захиалагчийн талаарх мэдээлэл:

Иргэний хувьд: ................................. харьяалал /аль улсын/, .................... овог, ……………. эцэг /эх/-ийн нэр, ………………. нэр
хаяг: …………………….. аймаг /нийслэл/, ………………… сум /дүүрэг/ ………..…. баг /хороо/, ……….. гудамж /хороолол/ ……………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ..................... холбоо барих утас, ……………. цахим хаяг;

Хуулийн этгээдийн хувьд: …………………… оноосон нэр, ……………. улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,
хаяг: …………………… аймаг /нийслэл/, ……………. сум /дүүрэг/ ……………. баг /хороо/, ……………. гудамж /хороолол/……………….. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ……………………... холбоо барих утас, ……………….. цахим хаяг;

7. Барилгын зураг төсөл зохиогчийн талаарх мэдээлэл:

……………………… хуулийн этгээдийн оноосон нэр, ……………. улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ……………………….. зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар,
хаяг: …………………… аймаг /нийслэл/, ………………. сум /дүүрэг/ ………. баг /хороо/, .............................. гудамж /хороолол/, ................... байр /хашаа, хаалга/-ны дугаар, ............................... холбоо барих утас, ................... цахим хаяг;

8. Барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл:

………………….. хуулийн этгээдийн оноосон нэр, ………….. улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, …………………… барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар,
хаяг: …………………….. аймаг /нийслэл/, ………………. сум /дүүрэг/ …… баг /хороо/, …………….. гудамж /хороолол/ ……………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ……………….. холбоо барих утас, ………….. цахим хаяг;

9. Онцгойлон заах нөхцөл:

10. Барилгын ажлын зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэл:

……………….. байгууллагын нэр, ……………….. албан тушаал, ………..……. овог нэр, ……………………../                                           / гарын үсэг, (тамга, тэмдэг)

Тайлбар:Цахим хэлбэрээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг үзэх боломжийг бүрдүүлэх боломжтой байдлаар өгөгдөл хадгалах QR код нэмж болно.

 

 


                                                      Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх
                   зөвшөөрөл олгох дүрмийн 2 дугаар хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ

 

Өөрчлөлтийн агуулга

Бүртгэсэн

Он, сар, өдөр

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3 дугаар хавсралт

 

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН
ХУГАЦААНЫ СУНГАЛТ


/Барилгын ажлын зөвшөөрөл сунгасан огноо/

1. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах шалтгаан:

2. Барилгын ажлын төлөв байдал: ……………………………………... үе шат,
……………………………………………………………. гүйцэтгэсэн ажлын нэр, төрөл;

3. Барилгын ажил гүйцэтгэх хугацаа: ……………..

4. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан ажилтны мэдээлэл: …………………….... байгууллагын нэр, .......................................... албан тушаал,
.................................овог нэр, /                                  / гарын үсэг, (тамга, тэмдэг)

 

 


---o0o---