A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны  02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 13

Төрийн ордон, Улаанбаатар хот

Журам батлах тухай

Дайчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 172 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА