A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 19

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА