A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны  06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 87

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэг батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 02/01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга /А.Гансүх/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА