A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 131

Төрийн ордон, Улаанбаатар хот

Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших "Их богд хайрхан" уулыг төрийн тахилгатай болгосугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар баталсан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 81 дүгээр зарлигаар баталсан "Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь"-т тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газар /Ө.Шижир/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА