- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Зарлигийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Дугаар 134
Төрийн ордон,Улаанбаатар хот
Зарлигийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны "Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөх журмыг батлах тухай" 151 дүгээр зарлигийн хавсралтын 5 дахь хэсгээс "Тагнуулын төв газрын дарга" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
