A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 135

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай" 81 дүгээр зарлигийн 1, 2 дахь хэсгийн "тагнуулын" гэсний дараа "байгууллага, төрийн тусгай хамгаалалтын" гэж, мөн зарлигийн хавсралтын гарчгийн "шүүхийн шийдвэр гүйцэтгэх" гэсний дараа "байгууллага, төрийн тусгай хамгаалалтын" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай" 81 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан "Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, тагнуулын байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын нэр, код"-д дор дурдсан агуулгатай "Найм" дахь хэсэг нэмсүгэй.

Найм. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын цэргийн алба хаагчийн ялгах тэмдэг

242

8-138

Ялгах тэмдэг-/дээд, ахлах, дунд офицер, ахлагч/

Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай" 81 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан "Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, тагнуулын байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын нэр, код"-ын "Зургаа. Тагнуулын байгууллагын цэргийн алба хаагчийн ялгах тэмдэг" хэсгийн 231 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА