- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2021-04-29

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 04 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:
"3.1.2."нэр дэвшигч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;"
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
"5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
