- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/187
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, "Газрын тухай хууль"-ийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, сумын газрын даамал нарт, хэрэгжилтийг ханган хяналт тавьж ажиллахыг Кадастрын хэлтэс /П.Баянтүмэн/-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 83 дугаар тушаал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/220 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ГАНХҮҮ
Текст томруулах
A
A
A