- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Рашаант сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга /Б.Бат-Эрдэнэ/, "Булган мээж" ХХК /Б.Одхүү/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Булган аймгийн Рашаант сумыг ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Булган мээж" ХХК /Б.Одхүү/-д даалгасугай.
4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Ш.Энхжаргал/, Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/, Захиргаа, удирдлагын газар /Б.Доржбат/-т тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A