- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас давсан төсөвт өртөгтэй зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад баримтлах "Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 146
Улаанбаатар хот
ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас давсан төсөвт өртөгтэй зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад баримтлах "Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалын 1-д заасан жишиг баримт бичгийг захиалагч байгууллагын 2022 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулахад дагаж мөрдсүгэй.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2007 оны 176 дугаар тушаал болон 2019 оны 123 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Захиалагч байгууллагын 2021 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авах ажиллагаанд энэ тушаалын 3-т заасан тушаалаар батлагдсан жишиг баримт бичгийг баримтална.
5.Батлагдсан тендерийн жишиг баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/260
Улаанбаатар хот
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 146 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарлах нээлттэй тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
