A

A

A

Бүлэг: 1979

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 5/01

Улаанбаатар хот

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, малын тоо толгойд ногдуулсан албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ныөдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Алтаншагай/-дүүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсүгэй.

ДАРГА Б.ХУЯГБААТАР