- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРХААН СУМЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМГМИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 04
Хурмт
НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Д.Жаргалмаагийн өргөн мэдүүлсэн Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф батлах тухай санал, шийдвэрийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйл 18.1.2-ийн "б", 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ын 1.2 дах заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг дор дурдсанаар баталсугай.
№ | Зориулалт | Төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
1 | Ванн | 1000 |
2 | Пошиг | 1500 |
3 | Портер /2 тн/ | 10000 |
2.Тухайн нэгж тарифыг сумын хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Жаргалмаа/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг хууль зүйн дотоод хэргийн яамд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Жамбалдагва/-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ЦЭЦГЭЭ
Текст томруулах
A
A
A

