A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 4/04

Пионер толгой

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.4, 27.4.5, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.2, 62.3.3, 62.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын хэмжээнд мөрдөх хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Төлбөрийг бүрэн төвлөрүүлж, сумын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Гантулга/, 5 дугаар багийн Засаг дарга /Ч.Батцэцэг/ нарт даалагсугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 4/10

Пионер толгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газруудаас гарч буй ахуйн болон хуурай хог хаягдлыг ачиж, тээвэрлэн зайлуулах, булшлах ажлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Мөнхдалай)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Тогтохжаргал)-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Нархүү нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 4 дүгээр хуралдааны 4/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга (П.Тогтохжаргал)-д даалгасугай

ДАРГА Б.БАЯНДАЛАЙ