A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙГ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙГ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ

Нийслэлийн Засаг даргын

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн

А/492 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН

БАЙЦААГЧИЙГ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Энэхүү гэрээг нэг талаас ............ дүүргийн Засаг даргын Тамгын газар ....................... /цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газар /ДЗДТГ/ гэх/ нөгөө талаас иргэн.....................дүүргийн .....-р хороо.................................тоотод оршин суух хаягтай ............. овогтой ............../цаашид "Олон нийтийн байцаагч" гэх/ нар нь Монгол Улсын Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож байгуулав.

1.2 Монгол улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын ___ оны ____ дугаар захирамжаар батлагдсан "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-ын хэрэгжилтийг хангаж нийслэл, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.3 Гэрээг 202...оны..... –р сарын ....... өдрөөс 202...оны......-р сарын.......-ны өдөр хүртэл ......................... ........хугацаагаар байгуулав.

1.4 Энэхүү гэрээнд Нийслэлийн Засаг даргын ___ оны ____ дугаар захирамжаар батлагдсан "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам" болон хавсралт №2 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчтай байгуулах гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар", хавсралт №3 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн зөрчил тэмдэглэх хуудасны маягт", хавсралт №4 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын төлөвлөгөө болон тайлангийн загвар", хавсралт №5 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үнэмлэхийн загвар", хавсралт №6 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үнэлгээний маягт" зэргийг мөрдлөг болгон ажиллана.

 

Хоёр. ДЗДТГ эрх, үүрэг

 

2.1 Дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-д заасныг баримтлан олон нийтийн байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

2.2 ДЗДТГ нь Олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулмагц ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж баталгаажуулан гэрээнд хавсаргах бөгөөд ажлын үнэмлэх олгож, "Зөрчлийн тухай тэмдэглэл"-ийн маягтаар тогтмол хангана.

2.3 Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь олон нийтийн байцаагчийн ажлын төлөвлөгөөг улирлаар гаргуулж ажлын гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид ажиллах чиглэл, заавар, зөвлөгөөг өгч ажиллана.

2.4 Олон нийтийг хамарсан болон тодорхой удирдамж бүхий хяналт шалгалтын ажилд олон нийтийн байцаагчийг татан оруулах эрхтэй.

2.5 Олон нийтийн байцаагчийг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах, хяналт тавих чиг үүргийг хорооны Засаг дарга хэрэгжүүлэх ба мэдээ, мэдээлэл, ажлын арга зүйгээр 7-14 хоног тутамд дүүргийн хог хаягдлын асуудал хариуцсан хэлтэс хангаж ажиллана.

2.6 Хорооны Засаг дарга нь олон нийтийн байцаагчийн ажлын тайлан мэдээг сар, улирлаар дүгнэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэ хүрээнд Олон нийтийн байцаагчийн хамран ажилладаг хорооны байранд тухайн байцаагч тайлангаа гаргахад шаардлагатай ажлын байр, компьютер зэргээр сардаа 1-3 удаа ханган, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.7 Ажлын үр дүн, ажилласан хугацааг харгалзан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, Тамгын газрын шагналаар урамшуулах, хог хаягдлын чиглэлээр мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах, давтан сургах, төр захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийн талаар тогтмол мэдээлэл өгөх, мэдээллийн цаг, сургалтыг улирал тутам зохион байгуулж ажиллана.

 

Гурав. Олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг

 

3.1 Олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож нийслэл, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, журмыг иргэдэд тайлбарлан таниулах, зөрчил хянан шийдвэрлэхтэй холбоотой Зөрчлийн тэмдэглэлийг үйлдэж мэргэжлийн хяналтын байцаагчид тухай бүр мэдэгдэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын гудамж, талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч баримтжуулж ажиллана.

3.3 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа 50 м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж хяналт тавих үүрэгтэй.

3.4 Явган хүний замын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавьж ажиллана.

3.5 Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлт, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллана.

3.6 Хот, нийтийн аж ахуй, байгаль экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий хорооны Засаг дарга, цагдаа, дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэж ажиллана.

3.7 Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулах, зар түгээх, сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэнэ.

3.8 Олон нийтийн байцаагч нь холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлж, хэрэгжүүлэхийг бусад этгээдээс шаардах эрхтэй.

3.9 Олон нийтийн байцаагч нь тухайн жилийн ажлын төлөвлөгөөг улирал, жилээр гарган жилийн эхний сарын 10-ны дотор дүүргийн Засаг даргын Тамгын газраар- батлуулах үүрэгтэй.

3.10 Ажлын гүйцэтгэлийг сар, улирлаар гаргаж, Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журамд заасан тайлангийн загварын дагуу тайлагнах үүрэгтэй.

3.11. Олон нийтийн байцаагч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын үнэмлэх болон өвөл, зуны дүрэмт хувцсыг ашиглана.

 

Дөрөв. Урамшуулал

 

4.1 Олон нийтийн байцаагч нь сар бүрийн 25-ны дотор тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд ажлын гүйцэтгэлийг дүгнэж урамшууллыг олгоно.

4.2 Олон нийтийн байцаагчийн ажлын урамшууллыг илрүүлсэн зөрчлийн тоо, чанар, үр дүнг үнэлэн, сард ________ /                           / (ХАОАТ болон ЭМНДШ хассаны дараах дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй тогтоох) төгрөгөөр тооцож олгоно.

4.3 Олон нийтийн байцаагчийн Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалыг ЗДТГ-ын нягтлан бодогч хариуцан НДБ-тай тооцоо хийж дэвтрийг сар бүр баталгаажуулна.

4.4 Олон нийтийн байцаагчид "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-д зааснаар ажлын үнэлгээнээс хамааран нэмэлт урамшуулал олгож болно.

4.5. Олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, Хог хаягдлын тухай хуулийн 41.13-д заасны дагуу зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож дүүргийн Засаг даргаас мөнгөн урамшуулал авч болно.

 

Тав. Гэрээний хориглох зүйл, хариуцлага

 

5.1 Үүрэгт ажлаа гүйцэтгэх үедээ буюу ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

5.2 Зөрчил гаргагч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнээс торгуулийн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авахыг хориглоно.

5.3 Зөрчлийн тэмдэглэлийн хуудсыг бусдад шилжүүлэх, хаяж үрэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хориглоно.

5.4 Өөрийн болон гадны байгууллагатай харьцааны болон ёс зүйн алдаа дутагдал гаргахыг хориглоно.

5.5 Олон нийтийн байцаагчийн ажил үүргийг Нийслэлийн Засаг даргын ___ оны ____ дугаар захирамжаар батлагдсан "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-ын Хавсралт №4 "Олон нийтийн байцаагчийн ажлын үнэлгээний маягт"-ын дагуу үнэлж, хариуцлага, тооцох, эсхүл урамшуулах арга хэмжээ авна.

5.6 Батлагдсан төлөвлөгөөт ажлыг чанартай, шуурхай, хугацаанд нь хэрэгжүүлээгүй, мэдээ тайланг тогтоосон хугацаанд дүүргийн ЗДТГ-т хүргүүлээгүй тохиолдолд эхний удаа сануулах арга хэмжээ авч, уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

5.7 Олон нийтийн байцаагч нь гэрээний 3.9, 3.10 дахь заалтыг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж дүгнүүлсэн, мөн гэрээний 5.1-5.4 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд Дүүргийн ЗДТГ-ийн санаачилгаар гэрээг цуцална.

 

Зургаа. Бусад зүйл

 

6.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

6.2 Гэрээнээс үүссэн маргааныг талууд харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд ийнхүү шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлнэ.

6.3 Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна. Нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна.

6.4 Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг, нэг хувийг хадгалах ба гэрээний хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.

6.5 Энэхүү гэрээг "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-д заасан үндэслэлээр цуцалж, эсхүл хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.

6.6 Гэрээнд хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.

 

ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:

 

 __ Дүүргийн ЗДТГазрын дарга:                         Хог хаягдлын олон нийтийн байцаагч:

 

Хаяг: ___________ дүүргийн                                         Хаяг:                                                 

Засаг даргын Тамгын газар                                                                                                       

                                                                                                                                               

Утас:                                                                           РД:                                                    

                                                                                     Утас: ______________________

Гарын үсэг:                                                               Гарын үсэг:

 

 

 

 

Хаяг: ______________ дүүргийн

......-р хорооны Засаг дарга

 

................../................................/

                                   

 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. __ Дүүргийн ЗДТГ:

2. Нэгжийн нэр:

 

3. Ажлын байрны нэр:

 

Хог хаягдлын олон нийтийн байцаагч

4. Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Хорооны Засаг дарга

4.1. Ажлын байрыг чиг үүргээр харьяалан удирдах албан тушаалын нэр:

Дүүргийн хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

Ажлын байрны үндсэн зорилт

Монгол улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын ___ оны ____ дугаар захирамжаар батлагдсан "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-ын хэрэгжилтийг хангаж нийслэл, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах

 

3. Ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд хийх үйл ажиллагаа

-               Хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, журмыг иргэдэд тайлбарлан таниулах,

-               зөрчил хянан шийдвэрлэхтэй холбоотой Зөрчлийн тэмдэглэлийг үйлдэж мэргэжлийн хяналтын байцаагчид тухай бүр мэдэгдэх.

-               Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын гудамж, талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.

-               Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа 50 м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж хяналт тавих.

-               Явган хүний замын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлүүлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих.

-               Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлт, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллана.

-               Хот, нийтийн аж ахуй, байгаль экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий хорооны Засаг дарга, Дүүргийн ЗДТГ, дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид тухай бүр мэдэгдэнэ.

-               Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулах, зар түгээх, сурталчлан таниулах.

-               Олон нийтийн байцаагч нь холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлж, хэрэгжүүлэхийг бусад этгээдээс шаардах.

-               Зөрчил тэмдэглэх хуудсыг хөтлөх

-               Ухаалаг утсаар зөрчлийг баталгаажуулан зураг авах

-               өдөр тутмын тайлан гаргах

 

Д/д

Гаргах тайлан мэдээ

Хугацаа

 

1

Сар бүрийн тайлан

.......................

2

Бусад

Тухай бүр

 

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг хянаж, баталсан

Ажлын байрны тодорхойлолттой танилцаж, зөвшөөрсөн

Албан тушаалын нэр:

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:

Тамга

.....................................................................

202_ оны ... дүгээр сарын ....-ний өдөр

Албан тушаалын нэр:

Хог хаягдлын олон нийтийн байцаагч:

 

..............................................................

202_ оны ... дүгээр сарын ....-ний өдөр