- Нүүр
- Сайдын тушаал
- Журам, загвар шинэчлэн батлах тухай /Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам/

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
Журам, загвар шинэчлэн батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.2, 61 дүгээр зүйлийн 61.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралт "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ын 2.7, 2.10 дахь заалтыг тус тусүндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1. "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам"-ыг нэгдүгээр, "Нөлөөллийн мэдүүлгийн загвар"-ыг хоёрдугаар, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт"-ыг гуравдугаар, "Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл"-ийг дөрөвдүгээр, "Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл"-ийг тавдугаар, "Баталгааны тэмдгийн загвар"-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д үүрэг болгосугай.
3. Тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Журам, загвар шинэчлэн батлах тухай" 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Э.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
