A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 сарын 23 -ны өдрийн 49 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "Мэдүүлэг хөтлөгч" гэх/-өөс нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шүүгчээс тэмдэглэл үйлдэх, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журам нь Монгол Улсын шүүхийн тухай хуульинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журамд нийцсэн байна.

Хоёр. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, хүргүүлэх

2.1.Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/-өөс баталсан загварын дагуу хөтөлж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

2.2.Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэгт заасан тэмдэглэлийг үйлдэж ажлын гурван өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

2.3.Нөлөөллийн мэдүүлэгт Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтыг хавсаргана.

2.4.Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг, шүүгч тэмдэглэлийг Ерөнхий зөвлөлд хүргүүлэхдээ битүүмжлэн, тухайн шүүхийн тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

2.5.Шүүхийн тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан мэдүүлэг хөтлөгчөөс шилжүүлсэн нөлөөллийн мэдүүлэг, шүүгчээс ирүүлсэн тэмдэглэлийн битүүмжлэлийг сайтар шалгаж, "Нөлөөлөлэдүүлэг", эсхүл "Нөлөөлөл-Тэмдэглэл" гэсэн баталгааны тэмдгийн аль тохирохыг дарж, Ерөнхий зөвлөлд даруй хүргүүлнэ.
Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2.6.Шүүгч нөлөөллийн мэдүүлгийг “Шүүгчийн хүний нөөцийн цахим систем”-ээр Ерөнхий зөвлөлд шууд хүргүүлж болно. Энэ тохиолдолд баталгааны тэмдэг шаардагдахгүй. Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тогтоолоор нэмсэн.

Гурав. Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хүлээн авах, бүртгэх, танилцуулах
шийдвэрлэх, шилжүүлэх

3.1.Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авч, битүүмжлэлийг хөндөхгүйгээр нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан /цаашид "Ажилтан" гэх/-д тухайн өдөрт нь хүлээлгэн өгнө.

3.2.Ажилтан нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хүлээн авч, холбогдох бүртгэлд тэмдэглэнэ.

3.3.Нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авсан Ажилтан ажлын 3 өдөрт багтаан нөлөөллийн мэдүүлгийн танилцуулгыг бэлтгэж, хавсаргаж ирүүлсэн материалыг хуулбарлан Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулна.

3.4.Шаардлагатай тохиолдолд Ажилтан нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалтай холбогдуулан мэдүүлэг хөтлөгчөөс нэмэлт мэдээлэл авах бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна.

3.5.Ажилтан Ерөнхий зөвлөлийн хуралдаанд нөлөөллийн мэдүүлгийг танилцуулна.

3.6.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ Нөлөөллийн мэдүүлэгт тусгасан асуудал нь тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамаарахгүй1, эсхүл уг асуудал тухайлсан хуулиар зохицуулагдсан2 гэж Ерөнхий зөвлөл үзвэл мэдүүлэг хөтлөгчид буцааж болно. Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

3.7.Ажилтан энэ журмын 3.6 заасан шийдвэр болон нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалын хуулбарыг ажлын 1 өдөрт багтаан холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

3.8.Ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн тогтоол болон нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт материалыг хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлэж, хариу ирүүлнэ.

3.9.Нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хариу ирүүлээгүй тохиолдолд Ажилтан эрх бүхий этгээдээс шалгалтын явцын талаар мэдээлэл авах, тухайн нөлөөллийн мэдүүлгийг нэн даруй шалгаж, хариу ирүүлэх талаар хүсэлт гаргах зэргээр холбогдох арга хэмжээг авна.  

3.10.Ажилтан нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар мэдүүлэг хөтлөгчийг тухай бүр мэдээллээр хангана.

3.11.Ажилтан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.8-д заасны дагуу битүүмжлэн ирүүлсэн тэмдэглэлийг хадгалах бөгөөд эрх бүхий байгууллага, шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулж, холбогдох этгээдэд гарган өгч бүртгэлд тэмдэглэнэ.

Дөрөв. Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэсэн талаар мэдээлэх

 4.1.Энэ журмын 3.6 заасан шийдвэр албажсаны дараа Ажилтан холбогдох мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст ажлын 3 өдөрт багтаан байршуулна. 

4.2.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Тав. Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэлийг хадгалах

5.1.Ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт материал, тэмдэглэлийг зориулалтын сейф, төмөр шүүгээнд хадгална.

5.2.Ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материалыг зохих журмын дагуу архивд хүлээлгэн өгнө.

Зургаа. Хариуцлага

6.1.Нөлөөллийн мэдүүлэг, хавсарган ирүүлсэн баримт, материал, тэдгээрт дурдсан мэдээлэл болон шүүгчээс тэмдэглэл үйлдэж ирүүлсэн талаар бусдад задруулахыг хориглоно.

6.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

--о0о--                

 

                                                                                     

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн

                              2021 оны 09 сарын 23 -ны өдрийн

49 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ЗАГВАР

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Шүүхийн нэр: ........................................................................................................................

1.2. Мэдүүлэг хөтлөгчийн овог, нэр: .......................................................................................

      (Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч аль болохыг доогуур нь зурах)

1.3. Хянан шийдвэрлэж /оролцож/ буй хэрэг, маргаан: ...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

1.4. Нөлөөлөхөөр оролдсон этгээдийн талаар (Овог, нэр, эрхэлж буй ажил, албан тушаал, хэргийн оролцогч, бусад оролцогч эсэх, гэх мэт): .............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Хоёр. Нөлөөллийн арга хэрэгсэл

2.1.Нөлөөлөхөөр оролдсон нөхцөл байдал, арга хэрэгсэл: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

2.2.Хавсаргасан баримт, материалын талаар:

....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 Мэдүүлэг хөтлөгч______________________/                                           /   

____он____сар____өдөр

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

                              2021 оны 09 сарын 23 -ны өдрийн

49 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

 

_____________________ ШҮҮХ

/Шүүхийн нэр/

_____он_____сар_____өдөр                                                        /Баримт үйлдсэн газрын нэр/

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛСАН БАРИМТ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "Нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг" гэж заасан.

Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан мэдээллийг шалгуулах, зохих хариуцлага ногдуулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлж, энэ тухай олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүрд нь мэдээлнэ.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн этгээдэд  дараах хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.

Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

            42.5.Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.

117.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

117.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Эрүүгийн хууль

21.6 дугаар зүйл. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -"Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно.

Гурав. Зөрчлийн тухай хууль

15.4 дүгээр зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох

1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлсөн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагын тухай мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.

Д/д

Хэргийн ямар оролцогч болох

Эцэг /эх/-ийн овог нэр, нэр

Гарын үсэг

Он, сар, өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танилцуулсан мэдүүлэг хөтлөгч,                Овог, нэр: _____________________________

түүний даалгасан этгээд    

Гарын үсэг: /_____________________________/

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого

ирсэн эсэх: _________________________________________

 

Мэдүүлэг хөтлөгч:     Овог, нэр: _____________________________

   

Гарын үсэг: /_____________________________/

 

 

 

/Хувийг хэрэгт/

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

                              2021 оны 09 сарын 23 –ны өдрийн

49 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт

 

 

БАТАЛГААНЫ ТЭМДГИЙН ЗАГВАР

 

1.Баталгааны тэмдгийн загвар

 

1.1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан "Нөлөөллийн мэдүүлэг"

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

1.2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэгт заасан "Тэмдэглэл"

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

                                                                                                              Шүүхийн ерөнхий зөвлөлийн

                              2021 оны 09 сарын 23 -ны өдрийн

49 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН БҮРТГЭЛ

 

 

Мэдүүлэг хөтлөгчийн

овог, нэр

Нөлөөллийн мэдүүлэг хүлээн авсан огноо

Нөлөөллийн мэдүүлэг, холбогдох бусад баримт, хуудасны тоо

Шийдвэрийн дугаар, утга

Холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлсэн огноо, холбогдох албан бичгийн дугаар

Холбогдох эрх бүхийн байгууллагаас хариу ирүүлсэн огноо, утга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

--oOo--

                                                                                                              Шүүхийн ерөнхий зөвлөлийн

                              2021 оны ..... сарын ..... -ны өдрийн

..... дугаар тогтоолын тавдугаар хавсралт

ТЭМДЭГЛЭЛИЙН БҮРТГЭЛ

 

Шүүгчийн

овог, нэр

Тэмдэглэл хүлээн авсан огноо

Тэмдэглэлийг гаргуулан авахаар хүсэлт ирүүлсэн этгээд

Тэмдэглэлийг гаргуулан авахаар хүсэлт ирүүлсэн огноо

Тэмдэглэлийг шилжүүлэн өгсөн огноо

Тэмдэглэлийг хүлээн авсан шүүгч, эрх бүхий байгууллагын ажилтан

/нэр, гарын үсэг/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

--oOo