A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 09 дүгээр сарын 21-ний

Дугаар А/213

Улаанбаатар хот

Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар /С.Энхбаатар/-т даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР