A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан "Аюултай бүсийн дэглэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын байгууллагуудад даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Төмөр замын газрын даргын 2009 оны "Төмөр замын аюултай бүсийн дэглэм батлах тухай" 10 дугаар тушаал, Төмөр замын газрын даргын 2010 оны "Нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 6 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

САЙД Л.ХАЛТАР