A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам батлах тухай
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/202

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг 1 дүгээр хавсралтаар, Шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох хүсэлтийг холбогдох хууль, журмийн дагуу тухай бүр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Мэргэжлийн зөвлөл /Б.Элбэгзаяа/-д даалгасугай.

3.Шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмын дагуу шинжээчийн эрх олгох сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулахыг Уул уурхайн бодлогын газар /Б.Элбэгзаяа/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т үүрэг болгосугай.

САЙД.  Г.ЁНДОН

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/308

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Зөвшөөрлийн тухай 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн "Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам батлах тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 2017 онц 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсонд тооцсугай.

3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Г.Батбаяр/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Баасанпүрэв/-т даалгасугай.

САЙД Ж.ГАНБААТАР