- Нүүр
- Сайдын тушаал
- Журам, тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай /Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 174
Улаанбаатар хот
Журам, тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 713, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерийн жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам, жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2013 оны 39 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалыг захиалагч байгууллагын 2022 оны төсвийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/119
Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.10 дахь заалтын "5.10-т" гэснийг "5.9-д" гэж, А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын хавсралтын 8 дугаар маягтын "28 дугаар зүйлийн" гэснийг "27 дугаар зүйлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Сангийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264, "Журам, тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын дагуу холбогдох өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
