A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар А/204

Улаанбаатар хот

Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар /С.Энхбаатар/-т үүрэг болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/222

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал баталсантай холбогдуулан "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД О.АЛТАНГЭРЭЛ