A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жагсаалт батлах тухай /Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт", "Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалт/
Бүлэг: 1979

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/49,А/187

Улаанбаатар хот

Жагсаалт батлах тухай

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг, "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын виз олгох журам"-ын 10.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Анхбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/ нарт даалгасугай.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД   Б.БАТЦЭЦЭГ                          ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД  Х.НЯМБААТАР                 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/09, А/53

Улаанбаатар хот

Жагсаалт шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын виз олгох журам"-ын 10.6 дахь заалт, "Визийн шаардлагаас чөлөөлөх тухай" Засгийн газрын 2023 оны 1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Анхбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /П.Сайнзориг/ нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/49, А/187 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД   Б.БАТЦЭЦЭГ                              ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД   Х.НЯМБААТАР