A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 307

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2, 18.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 19390.4 га газрыг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан талбайд газарт өмчилж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад шаардагдах зардлын хэмжээ, чөлөөлөх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1-д заасан газрыг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (М.Буяндэлгэр)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР