- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 305
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын 4. Консулын газар хэсэгт дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
4. |
Чикаго |
4 |
3 |
1 |
2. "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын 3. Ерөнхий консулын газар хэсгийн 5 дахь заалтын "7" гэснийг "5", "5" гэснийг "4", "2" гэснийг "1" гэж, мөн хязгаарын "Бүгд" хэсгийн "336" гэснийг "338", "250" гэснийг "252" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
