- Нүүр
- Эрх зүйн акт
- НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛСАН БАРИМТ
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛСАН БАРИМТ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2021 оны 09 сарын 23 -ны өдрийн
49 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт
_____________________ ШҮҮХ
/Шүүхийн нэр/
_____он_____сар_____өдөр /Баримт үйлдсэн газрын нэр/
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛСАН БАРИМТ
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "Нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг" гэж заасан.
Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан мэдээллийг шалгуулах, зохих хариуцлага ногдуулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлж, энэ тухай олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүрд нь мэдээлнэ.
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн этгээдэд дараах хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/
42.5.Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.
117.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
117.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хоёр. Эрүүгийн хууль
21.6 дугаар зүйл. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -"Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно.
Гурав. Зөрчлийн тухай хууль
15.4 дүгээр зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлсөн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагын тухай мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Д/д |
Хэргийн ямар оролцогч болох |
Эцэг /эх/-ийн овог нэр, нэр |
Гарын үсэг |
Он, сар, өдөр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Танилцуулсан мэдүүлэг хөтлөгч, Овог, нэр: _____________________________
түүний даалгасан этгээд
Гарын үсэг: /_____________________________/
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого
ирсэн эсэх: _________________________________________
Мэдүүлэг хөтлөгч: Овог, нэр: _____________________________
Гарын үсэг: /_____________________________/
/Хувийг хэрэгт/
Текст томруулах
A
A
A