A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СОЁЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 300

Улаанбаатар хот

СОЁЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 121, 418 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Соёлын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Стратеги, бодлого төлөвлөлтийн газар (Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтэс, Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэстэй);

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 121 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);

 (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 418 дугаар тогтоолоор өөрчилсөн)

2.3. Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.4. Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.5. Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.6. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2.8.Салбарын хяналтын газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.9.Соёлын харилцаа, гадаад хамтын ажиллагааны газар (мэдээлэл, сурталчилгааны хэлтэстэй).

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 121 дүгээр тогтоолоор нэмсэн)

3. Соёлын яамны орон тооны дээд хязгаарыг 95 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 121 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

4. Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН