A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 08 сарын 26-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Авлигынэсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Авлигатайтэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Авлигатайтэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 30 дугаар зарлиг, "Журамд нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 186 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ