A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дугаар сарын 08 -ны өдрийн А/77 дугаар тушаалын тавдугаар хавсралт

 

 

БИЕЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЭ

 

20... оны ... сарын ...-ны өдөр                             №                           __________хот, аймаг

 

 

Энэхүү гэрээг нэг талаас ______________________________________________ /цаашид "хамгаалагч тал" гэх/ нөгөө талаас __________ регистрийн дугаартай _____________ овогт _____________-ын __________ /цаашид "хамгаалуулагч" гэх/ нар Монгол Улсын Иргэний хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 6, 10, 17, 18, 20-24 дүгээр зүйл, Хууль зүйн Сайдын 2014 оны А/204 дугаар тушаалаар баталсан "Биечилсэн хамгаалалтын журам", _________ дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   /аль тохирохыг доогуур зурах/_____________-ны 20 ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоол, захирамж /аль тохирохыг доогуур зурах/-ийг тус тус үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

                                 Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн хамгаалуулагчийн амь бие, эрүүл мэндийг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсооход энэхүү гэрээний зорилго оршино.

1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.3.Хууль зүйн Сайдын 2014 оны А/204 дүгээр тушаалаар баталсан "Биечилсэн хамгаалалтын журам"-ын Хоёрдугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасан хамгаалалтын түвшингээс хамаарч мөн журмын 2.1 дэх хэсэгт заасны дагуу тохирох хамгаалалтын арга хэмжээний хэлбэрээр хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаална.

1.4.Биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хамгаалуулагчийн хүсэлтээр тодорхой газар, орон зай, чиглэлд хэрэгжүүлж болно.

1.5.Хамгаалуулагчийн зөвшөөрснөөр хамгаалалтын ажиллагаанд түүний орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, харилцаа холбоог ашиглаж болно.

1.6.Тухайн өдрийн хамгаалалт дууссанаас хойш хамгаалуулагч нь гэр орон /аюулгүй газар/ болон хамгаалах байрнаас урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн гарсан, чиглэл өөрчилснөөс гадны халдлага, довтолгоонд өртсөн тохиолдолд хамгаалагч тал хариуцахгүй.

Хоёр.Хамгаалагчийн эрх, үүрэг

2.1.Хамгаалагчийн эрх

2.1.1.Монгол Улсын хууль, дүрэм, журам, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг биелүүлэхийг хамгаалуулагчаас шаардах;

2.1.2.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувийн  мэдээ, мэдээллийг цуглуулах, гаргуулан авах;

2.1.3.хамгаалуулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

2.1.4.хамгаалуулагчаас уулзах иргэд, оролцох арга хэмжээ, бусад нөхцөл байдлыг тусгасан мэдээлэл бүхий хөдөлгөөний чиглэлийг 24 цагаас доошгүй хугацааны өмнө энэхүү гэрээний хавсралт маягтын дагуу урьдчилж авах;

2.1.5.урьдчилан гаргаж өгсөн хөдөлгөөний чиглэлээс бусад хөдөлгөөн үйлдэхгүй байхыг хамгаалуулагчаас шаардах;

2.1.6.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, түүнчлэн хамгаалуулагчийн орон байр, автомашин гадны халдлага, довтолгоонд өртсөн, өртөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд орон байр, автомашинд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх техник тоног төхөөрөмж суурилуулах;

2.1.7.Хамгаалуулагч гадуур хөдөлгөөн үйлдэхдээ хамгаалагчид урьдчилан мэдэгдэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлгөөн үйлдэх асуудлыг хамгаалагч цуцлах.

   2.2.Хамгаалагчийн үүрэг

2.2.1.хөдөлгөөний чиглэлийн дагуу биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байх явцад хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд аюулгүй газарт хүргэх ажиллагааг нэн даруй зохион байгуулах;

2.2.2.энэ гэрээний 2.2.1-д заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хамгаалуулагчийн ажлын байранд аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулах;

2.2.3.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах;

2.2.4.хамгаалуулагчийг хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээллээр хангах;

2.3.Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх, цуцлах саналыг хамгаалуулагч талтай зөвшилцөж болно.

Гурав.Хамгаалуулагчийн эрх, үүрэг

3.1.Хамгаалуулагчийн эрх

3.1.1.хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авах;

3.1.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу туслалцаа авах;

3.1.3.хамгаалагч талд эрх, үүргээ биелүүлэх талаар шаардлага тавих;

3.2.Хамгаалуулагчийн үүрэг

3.2.1.Монгол Улсын хууль, журам, дүрэм, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, хамгаалагч талаас өгсөн заавар, зөвлөмжтэй танилцаж, биелүүлэх;

3.2.2.хамгаалагч талд гэр бүл[1], гэр бүлийн гишүүн[2], төрөл[3], садангийн[4] хүн, найз нөхдийн талаарх мэдээллийг саадгүй гаргаж өгөх;

3.2.3.хамгаалагч талд хаанаас, ямар аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж өгөх, цаашид нөхцөл байдлыг тухай бүр мэдэгдэх;

3.2.3.хамгаалагч талаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

3.2.4.уулзах иргэд, оролцох арга хэмжээ, бусад нөхцөл байдлыг тусгасан мэдээлэл бүхий хөдөлгөөний чиглэлийг энэхүү гэрээний хавсралтад заасан маягтын дагуу 24 цагаас доошгүй хугацааны өмнө, зайлшгүй шаардлагын улмаас хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд 3 цагийн өмнө энэхүү гэрээний хавсралт маягтын дагуу хамгаалагч талд мэдэгдэх;

3.2.5.хамгаалуулагч тухайн өдрийн хамгаалалт дууссанаас буюу 18 цагаас хойш гэр орон /аюулгүй газарт/ болон хамгаалах байрнаас урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн гарах, түүнчлэн урьдчилан гарган өгсөн чиглэлээс бусад хөдөлгөөн үйлдэхгүй байх;

3.2.6.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, өмгөөлөгч нь хамгаалалтын арга хэмжээний талаарх нууцлалыг хамгаалах, бусдад задруулахгүй байх, баталгаа гаргах;

Дөрөв.Хориглох зүйл

4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1.хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх;

4.1.2.хамгаалагч нь тухайн өдрийн биечилсэн хамгаалалтын арга хэмжээ бууж байгааг хамгаалуулагчид албан ёсоор мэдэгдэж, аюулгүй байдлын зөвлөмж өгч, гарын үсэг зуруулснаас бусад тохиолдолд орхиж явах;

4.1.3.хамгаалалтын арга хэмжээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх;

4.1.4.үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газар /зах, баар/ зорчих,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, оролцох;

4.1.5.хувийн харилцаа тогтоох.

Тав.Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

5.1.Биечилсэн хамгаалалтын арга хэмжээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлээр хамгаалалтыг цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

Зургаа.Маргаан шийдвэрлэх

6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Долоо.Гэрээний хавсралт

7.1.Хамгаалуулагч нь явах чиглэл, оролцох арга хэмжээний талаараа энэхүү гэрээний хавсралт маягтын дагуу бичгээр өгнө. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна. 

 

Найм.Бусад нөхцөл

8.1.Энэхүү гэрээг тус бүр 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

8.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ;

8.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

Гэрээ байгуулсан:

 

 

Хамгаалагч талыг төлөөлж:                                                        Хамгаалуулагч талыг төлөөлж:

________________________________                        ____________________________

________________________________                        ____________________________

 

Хаяг:                                                                                      Хаяг:

Утас:                                                                                      Утас:

Факс:                                                                                      Факс:

Цахим хаяг:                                                                          Цахим хаяг: