A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/189

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 3.10-ын "Нотариатч" гэсний өмнө "Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/38 дугаар тушаалаар баталсан "Нотариатын тойрог шилжих журам"-ын 2.2-т заасан шаардлагыг хангасан" гэж, 4.5.9-ийн "10 хүртэл байна." гэсний дараа "Шалгалтын асуулт нь хувь хүний төлөвшил, нотариатчийн үйл ажиллагааны онцлог, ур чадвар, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцаа, хандлагыг үнэлэх боломж бүхий агуулгатай байна." гэж тус тус нэмсүгэй.

2."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 3 дугаар зүйлд доор дурдсан 3.6.6 дахь заалт, 4 дүгээр зүйлд доор дурдсан 4.16 дахь хэсэг тус тус нэмсүгэй:

            1/журмын 3.6.6 дахь заалт:

            "3.6.6.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл."

            2/журмын 4.16 дахь хэсэг:

"4.16.Энэ журмын 4.5-д заасан мэргэшлийн шалгалт явуулах, дүгнэх үйл ажиллагааг автоматжуулсан систем, цахим мэдээллийн техник хэрэгсэл, программ хангамж ашиглан зохион байгуулж болно."

3."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 3.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.5.Мэргэшлийн шалгалтын товыг олон нийтэд  зарласан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан бүртгэлийг эхлүүлэх бөгөөд бүртгэлийн үргэлжлэх хугацаа хуанлийн 30 хоног байна. Хугацаа хэтрүүлж ирүүлсэн хүсэлтийг бүртгэхгүй."

4."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын нэрийг "Журам батлах тухай" гэж, мөн тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 3.8-ын "10 хоногт" гэснийг "7 хоногт" гэж, 4.15-ын "иргэдийн" гэснийг "нотариатчдын" гэж тус тус өөрчилсүгэй.

5."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 4.1-ийн "Мэргэшлийн шалгалт нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалт гэсэн 2 хэлбэртэй байна. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох" гэснийг, 4.5-ын "Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох" гэснийг тус тус хассугай.

6."Журамд өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ын 4.9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 Х.НЯМБААТАР