A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм", хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА     Ж.БАТСУУРЬ