A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/66

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Mонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн  ТУШААХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам"-ын 2.1, 2.2, 2.9 дэх хэсэг,  5.8.1, 5.8.2 дахь заалтад заасан "Эрүүл мэнд, спортын яам" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, 2.2 дахь хэсэгт заасан "... яамнаас" гэснийг "...газраас"  гэж, 2.6 дахь хэсэгт заасан "Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга" гэж,  "Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Зөвшөөрлийн зохицуулалтын газрын  дарга" гэж, 5.9, 6.9, 7.3 дахь хэсэгт заасан "Эрүүл мэнд, спортын яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс"  гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, 2.9 дэх хэсэгт заасан мэргэжлийн хяналтын байгууллагад гэснийг "эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 3.3.1 дэх заалтад заасан "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын" гэж, 7.4 дэх хэсэгт заасан "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн импортын лиценз"-ийн загварт "Эрүүл мэнд, спортын яам" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, "Ministry of Health and sports of Mongolia" гэснийг "Medicine and Medical Device

s

Regulato

ry

 Agency of Mongolia" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (Б.Цэцэгсайхан)-т үүрэг болгосугай.

3. Энэхүүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Эрдэмбилэг), Төрийн захиргааны удирдлагын газар (П.Эрхэмбулган)

.

-т даалгасугай.

                                    САЙД                                                  С.ЭНХБОЛД