A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/65

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Mонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.2 хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн  дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалаар батлагдсан "Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам"-ын нэгдүгээр хавсралтын 1.4 дэх хэсэг,2.1.3, 2.1.5, 2.1.6, 4.8 дахь заалтад заасан "....Эрүүл мэндийн хөгжлийн төв" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, 2.2.4 дэх заалтад заасан "Нийгмийн эрүүл мэндийн газар" гэснийг "Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар" гэж, 3.3 дахь хэсэгт заасан "Эрүүл мэндийн хөгжлийн төв хянаж, Эрүүл мэндийн яамны эмийн асуудал хариуцсан газрын дарга баталгаажуулан олгоно" гэснийг  "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Зөвшөөрлийн зохицуулалтын газрын дарга баталгаажуулан олгоно" гэж, 4.6 дахь хэсэгт заасан "Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 4.9 дэх хэсэгт заасан лиценз хүсэх өргөдөл, импортын тайланг ирүүлэх цахим хаяг http://www.moh.mn/licemed/ гэснийг http://licemed.mohs.mn/ гэж, А/407 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Импорт, экспортын лиценз"-ийн загварын "Эрүүл мэндийн яам" гэснийг "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" гэж, "Ministry of Health" гэснийг "Medicine and Medical Devices Regulatory Agency" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (Б.Цэцэгсайхан)-т үүрэг болгосугай.

3. Энэхүүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Эрдэмбилэг), Төрийн захиргааны удирдлагын газар (П.Эрхэмбулган)-т даалгасугай.

                           САЙД                                               С.ЭНХБОЛД