A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар A/16

Улаанбаатар хот

ТУШААЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэний нисэхийн багц дүрэмд оруулах нэмэлтийг Нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт оруулсантай холбогдуулан Хоёрдугаар хавсралтад дурдсан дүрмүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж хэрэгжүүлэн, дүрмийн хэрэгжилтэд үнэлгээ, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Мөнхтуяа/-т тус тус даалгасугай.

САЙД                                                             Л.ХАЛТАР

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны

4 дүгээр сарын 4-ний өдрийн A/16 дугаар

тушаалын Нэгдүгээр хавсралт

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн

"Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын хавсралтаар

батлагдсан иргэний нисэхийн багц дүрэмд орох нэмэлт

Тавдугаар хавсралтаар баталсан ИНДБ-5 "Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.6-д ИНД-172 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт";

Зургаадугаар хавсралтаар баталсан ИНДБ-6 "Агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.2-т ИНД-115            "Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт", 1.3-т ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт", 1.4-т ИНД-133 "Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа", 1.5-д ИНД-137 "Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа";

Долоодугаар хавсралтаар баталсан ИНДБ-7 "Иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл дохиог суурилуулах, ашиглах дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.3-т ИНД-173 "Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", 1.4-т ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт';

Есдүгээр хавсралтаар баталсан ИНДБ-9 "Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.2-т ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт";

Аравдугаар хавсралтаар баталсан ИНДБ-10 "Агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.2-т ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм", 1.3-т ИНД-171 "Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт";

Арвангуравдугаар хавсралтаар баталсан ИНДБ-13 "Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах дүрэм"-ийн Ерөнхий ангийн 1.2-т ИНД-121 "Том нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа", 1.3-т ИНД-125 "Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа", 1.4-т ИНД-135 "Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа".

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны

4 дүгээр сарын 4-ний өдрийн A/16 дугаар

тушаалын Хоёрдугаар хавсралт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГЦ ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛСАНТАЙ

ХОЛБОГДУУЛАН ХҮЧИНГҮЙ БОЛОХ ДҮРЭМ

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 75 дугаар тушаал;

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 78 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 111 дүгээр тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт", 10 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 112 дугаар тушаал;

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 14 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-115 "Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт", 17 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-133 "Нисдэг тэрэгний дүүжинт тээврийн үйл ажиллагаа", 18 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-137 "Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа", 22 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт";

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 335 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ИНД-173 "Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага-гэрчилгээжүүлэлт".

---оОо---