A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТӨСВИЙГ ТООЦОХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТӨСВИЙГ ТООЦОХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн

 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн

 04 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТӨСВИЙГ ТООЦОХ,

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.      Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан эрүүл мэндийн анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн аргаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн жилийн төсвийн тооцоолол боловсруулах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд энэхүү аргачлал болон журмыг баримтална.

Хоёр. Жилийн төсөв тооцох аргачлал

А. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн жилийн төсөв тооцох аргачлал.

2.1.      Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг дараах санхүүжилтийн эх үүсвэрийн нийлбэрээр тооцно:

2.1.1.  нэг иргэнээр тооцсон суурь төсөв;

2.1.2.  тохиолдлоор тооцсон тусламж, үйлчилгээний төсөв;

2.1.3.  тээвэр шатахууны зардлын төсөв;

2.1.4.  байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын төсөв;

2.1.5.  эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.9-д заасан тусламж, үйлчилгээний төсөв.

НТ=НИТ+ЭТҮТ+ТЗТ+ШЗТ+ЭМДТ

Энд,

 

НТ-тухайн сум,тосгоны эрүүл мэндийн төвийн нийт төсөв 

НИТ-нэг иргэнээр тооцсон суурь төсөв

ЭТҮТ-тохиолдлоор тооцсон тусламж,үйлчилгээний төсөв

ТЗТ-байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын төсөв

ШЗТ-тээвэр,шатахууны зардлын төсөв

ЭМДТ-ЭМД-ын сангаас хариуцах тусламж,үйлчилгээний төсөв

 

2.2. Нэг иргэнээр тооцсон суурь төсвийг хүн амын насны бүлэг, амьдарч байгаа орон байрны нөхцөлийн хүчин зүйлийг харгалзан ялгаатай тогтоосон тарифыг тухайн сумын эрүүл мэндийн төвд бүртгэлтэй хүн амын тоогоор үржүүлж тооцно.

Энд,

НИТ- нэг иргэнээр тооцсон суурь төсөв

ХАК- хүн амын эрсдлийн бүлгийн коэффициент

ТАР- нэг иргэнд ногдох зардлын доод хэмжээ

2.3. Бүртгэлтэй хүн амын тоонд Үндэсний статистикийн хорооноос гаргасан тухайн нутаг дэвсгэрт албан ёсоор оршин суугаа суурин хүн ам болон тухайн баг, хороонд албан ёсоор түр оршин суух үнэмлэх авсан хүн амыг тооцно. Мөн Эрүүл мэндийн сайдын баталсан "Иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчээ сонгон бүртгүүлэх журам"-ын дагуу албан ёсоор бүртгүүлсэн хүн амын тоог тооцоонд оруулна.

2.4. Тохиолдлоор тооцсон тусламж, үйлчилгээний төсвийг яаралтай тусламж үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ тус бүрийн өмнөх 3 жилийн тохиолдлын дунджийг тухайн тусламж үйлчилгээний өртгийн тарифаар үржүүлсний нийлбэрээр тооцно. Тусламж үйлчилгээний тохиолдлын дунджийг тухайн аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгэгдсэн статистик тайланд үндэслэн тогтооно.

 

Энд,

ЭТҮТ-тохиолдлоор тооцсон тусламж,үйлчилгээний төсөв

ЯТТоо-Яаралтай тусламж,үйлчилгээ үзүүлсэн сүүлийн 3 жилийн нийт тоо хэмжээ

ТТТоо-Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн сүүлийн 3 жилийн нийт тоо хэмжээ

ХЭТТоо-Хэвтүүлэн эмчлэх тусламж,үйлчилгээ үзүүлсэн сүүлийн 3 жилийн нийт тоо хэмжээ

ЯТТ-Яаралтай тусламж,үйлчилгээний тохиолдлын төлбөрийн хэмжээ

ТТТ-Түргэн тусламжийн үйлчилгээний тохиолдлын төлбөрийн хэмжээ

ХЭТТ-Хэвтүүлэн эмчлэх тусламж,үйлчилгээний тохиолдлын төлбөрийн хэмжээ

2.5. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тээврийн хэрэгслийн шатахууны зардлыг эрүүл мэндийн анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачаалал, газар нутгийн онцлог байдлыг харгалзан дор дурдсан томьёо ашиглан тооцох бөгөөд дараах зүйлсийг харгалзана:

Энд,

ШЗТi- тээвэр шатахууны зардлын төсөв

P- шатахууны суурь зардлын хэмжээ

Ni1- сум, тосгоны төвөөс аймгийн төв хүртэлх зайн харгалзах хувийн жин

Dsi- сум, тосгоны алслалтаас хамаарсан индекс

Z-тухайн нутаг дэвсгэрийн шатахууны үнээс хамаарсан бүсийн нэмэгдэл

Ni2- эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний радиусын харгалзах хувийн жин        

Rsi – эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний радиусаас хамаарсан индекс

Ni3 - эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний хүн амын тооны харгалзах хувийн жин

Popsi - эрүүл мэндийн төвд бүртгэлтэй хүн амаас хамаарсан индекс

Ni4 - замын бартааны үзүүлэлтээс харгалзах хувийн жин

Ssi –замын бартаанаас хамаарсан индекс

2.5.1.           шатахууны зардлын суурь хэмжээг 15'000'000 төгрөгөөр тооцно;

2.5.2.           шатахууны үнийн индекс нь эдийн засгийн бүсчлэлд мөрдөгдөж худалдаалагдаж байгаа шатахууны үнийн дундаж хэмжээг илтгэнэ. Шатахууны зардлын тухайн нутаг дэвсгэрт борлуулагдаж байгаа шатахууны үнийн индексийг төвийн бүсэд 1.0, зүүн бүсэд 1.1, хангайн бүсэд 1.2, баруун бүсэд 1.4 байхаар тооцно;

2.5.3.           тээврийн хэрэгслийн шатахууны төсөвт нөлөөлөх хүчин зүйлийн хувийн жин дор дурдсан харьцаатай байх бөгөөд "Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тээвэр, шатахууны зардлыг тооцох индекс"-д заасан харгалзах коэффициентыг ашиглан шатахууны суурь зардлыг индексжүүлнэ:

2.5.3.1.        алслалт 30 хувь;

2.5.3.2.        үйлчлэх хүрээний радиус 30 хувь;

2.5.3.3.        хүн амын тоо 20 хувь;

2.5.3.4.        замын бартаа 20 хувь.

2.5.4.           алслалтын хэмжээг сум, тосгоны төвөөс харьяа аймгийн төв хүртэлх зайгаар /км/ тооцно;

2.5.5.           үйлчлэх хүрээний радиусыг тухайн эрүүл мэндийн байгууллагаас үйлчлэх хүрээний хамгийн алслагдсан зайн хэмжээгээр /км/ тооцно;

2.5.6.           замын бартааг тухайн сум, тосгоны газар нутгийн далайн түвшнээс дээш өргөгдсөн өндрийн хэмжээгээр тооцно;

2.5.7.           алслалтаас хамаарсан индексийг тухайн сум, тосгоны алслалтыг нийт сум, тосгоны алслалтын дундаж зайнд харьцуулж тооцно. Томьёогоор илэрхийлбэл:

2.5.8. үйлчлэх хүрээний радиусаас хамаарсан индексийг сум, тосгоны эрүүл

мэндийн төвийн үйлчлэх хүрээний радиусыг нийт сум, тосгоны үйлчлэх хүрээний радиусын дундаж хэмжээнд харьцуулж тооцно. Томьёогоор илэрхийлбэл:

Энд,

 Rsi– үйлчлэх хүрээний радиусаас хамаарсан индекс

 Rsi- эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний зай /км/

 R -үйлчлэх хүрээний дундаж радиус (107 км)

2.5.9.хүн амын тооноос хамаарсан индексийг тухайн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүртгэлтэй хүн амын тоог нийт сум, тосгоны хүн амын дундаж тоонд харьцуулж тооцно. Томьёогоор илэрхийлбэл:

Энд,

 Popsi -хүн амын тооноос хамаарсан индекс 

 Popi - тухайн сум,тосгоны бүртгэлтэй хүн амын тоо

 P- үйлчлэх хүрээний хүн амын дундаж (2910)

2.5.10. замын бартаанаас хамаарсан индексийг Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар баталсан "Автомашины шатахуун зарцуулалтыг тооцох заавар"-ыг баримтлан тухайн сум, тосгоны газар нутгийн далайн түвшнээс дээш өргөгдсөн өндрийг нийт сум, тосгоны дундаж өндөрт харьцуулж тооцно. Замын бартаанаас хамаарсан индексэд харгалзах хуваарилалтыг томьёогоор илэрхийлбэл:

Энд,

 Ssi-хүн амын тооноос хамаарсан индекс

 Si-тухайн сумын далайн түвшнээс дээш өргөгдсөн өндөр /м/

 

 S-далайн түвшнээс өргөгдсөн өндрийн дундаж (1381 м)

2.6.      Эрүүл мэндийн төвийн байрлаж байгаа байрны түлш, халаалт, цэвэр болон бохир ус, цахилгаан эрчим хүч, байрны түрээс зэрэг байр ашиглалтын зардлыг тухайн барилга байгууламжийн эзлэхүүн, өмнөх жилийн зардлын суурь түвшнийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөж байгаа үнэ тарифын өөрчлөлттэй харьцуулан тооцно. Байр ашиглалттай холбоотой зардал дараах орцоос бүрдэнэ:

2.6.1.  түлш, халаалтын зардал;

2.6.2.  цахилгаан эрчим хүчний төлбөр;

2.6.3.  цэвэр, бохир усны төлбөр;

2.6.4.  байрны түрээсийн төлбөр.

2.6.5.  урсгал засвар.

2.7.      Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний төсвийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.9-д заасны дагуу тогтоосон тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг баримтлах бөгөөд дор дурдсан тусламж үйлчилгээний багцыг хамруулна:

2.7.1.  зарим сэргээн засах тусламж үйлчилгээ;

2.7.2.  гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ;

2.7.3.  өдрийн эмчилгээ;

2.7.4.  оношилгоо шинжилгээ.

Б. Өрхийн эрүүл мэндийн төвийн жилийн төсөв тооцох аргачлал.

2.8.      Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт төсөв нь улсын төсвөөс хариуцах нэг иргэнээр тооцсон суурь төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний төсвийн нийлбэрээр тодорхойлогдох ба дараах томьёогоор илэрхийлэгдэнэ:

 

НТ=НИТ+ЭМДТ

Энд,

НТ-тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт төсөв

НИТ-нэг иргэнээр тооцсон суурь төсөв

 

ЭМДТ-ЭМД-ын сангаас хариуцах тусламж,үйлчилгээний төсөв

2.9.Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийг энэхүү аргачлалын 2.2-т заасны дагуу, эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний төсвийг энэхүү аргачлалын 2.7-д заасны дагуу тус тус тооцно.

Гурав. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд санхүүжилт олгох журам

3.1.      Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь тухайн шатны Засаг даргын тамгын газар, Статистикийн хэлтэстэй хамтран тухайн сум, баг, хорооны бүртгэлтэй хүн амын тоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн статистикийг гаргаж жил бүрийн 7 дугаар сарын 1-нээс өмнө эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус хүргүүлнэ.

3.2.      Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүртгэлтэй хүн амын тоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо мэдээллийг Монгол Улсын хүн амын тоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээний статистик мэдээлэлтэй тулган нягталж, энэхүү журмын 2.1, 2.8-д заасан аргачлалын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тухайн жилийн нийт санхүүжилтийг тооцож, Төсвийн тухай хуульд заасан төсөв боловсруулах, өргөн барих цагалбарын дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.      Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийн төслийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нягтлан нэгтгэж ирүүлсэн холбогдох статистик мэдээлэлтэй тулган хянаж 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4.      Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсөв Эрүүл мэндийн сайдын төсвийн багц, Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн төсвийн хуульд тусгагдан Улсын Их Хурлаар батлагдсаны дараа тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр аймаг, нийслэлийн төсвийн төсөлд тусгагдах бөгөөд санхүүжилтийг дор дурдсаны дагуу тооцож хуваарилна:

3.4.1.   Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст тухайн орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлнэ;

3.4.2.   Энэхүү журмын 2.1, 2.8-т заасан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсөвт багтсан тээвэр шатахууны зардлын төсөв, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын төсвөөс бусад тусламж, үйлчилгээний нэр, төрөл бүр дээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулна.

3.4.3.   Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв тус бүрийн нэг иргэнээр тооцсон төсвийн 5 хувьтай тэнцэх санхүүжилтийг "816160 Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт" зардлын зориулалт дээр тусгаж, үлдэх 95 хувийг тухайн эрүүл мэндийн төвийн "801010 Үндсэн үйл ажиллагаа" зардлын зориулалт дээр тус тус хуваарилан орон нутгийн төсөвт тусгаж батлуулна.

3.4.4.   Орон нутгийн төсвөөс "гүйцэтгэлд суурилсан санхүүжилт"-д зориулан нэмэлт төсөв хуваарилж болно.

3.4.5.   Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь аймаг, дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй байгуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд энэ журмын 3.4.3, 3.4.4-т заасан "Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт"-ийг нэмж хуваарилна.

3.4.6.   Гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хүрээгүйн улмаас үлдсэн "Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт"-ийн хэмнэлтийг гэрээний шалгуур үзүүлэлтэд хүрсэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд урамшуулал болгож нэмж хуваарилна.

3.4.7.   Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тохиолдолд суурилсан тусламж, үйлчилгээний төсөв, тээвэр шатахууны зардлын төсвийг "801010 Үндсэн үйл ажиллагаа" зардлын зориулалт дээр тусгаж сар бүр төвд шилжүүлнэ.

3.4.8.   Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу Эрүүл мэндийн сайдаас зөвшөөрөл авч байгуулсан багийн бага эмчийн салбарт харьяа сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвөөс санхүүжилт олгож болно.

3.5.      Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас хуваарилсан төсвийг байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд шилжүүлэхийг хориглоно.

3.6.      Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хуваарилсан төсвийг зориулалтын бус бусад хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.

3.7.      Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үр дүнгийн гэрээнд энэ журмын 3.4.6-д заасан тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний шалгуур үзүүлэлтийг тусгахгүй.

3.8.      Өрхийн эрүүл мэндийн төв нь улирал бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланг эдийн засгийн ангилал, зориулалт, санхүүжилтийн эх үүсвэрээр гаргаж, дараа сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлнэ.

3.9.      Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь Төсвийн тухай хуульд заасан тайлагналтын цагалбарт заасан хугацаанд төсвийн гүйцэтгэлийг тайлагнана.

3.10.    Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй байгуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний явцын болон эцсийн хяналт, үнэлгээг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар (нийслэлд дүүргийн Эрүүл мэндийн төв), аймаг, дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран жилд 2 удаа хийнэ.

3.11.    Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь тухайн жилийн орон тооны хязгаарт багтаан хүний нөөцийн хуваарилалтыг мэргэжлийн чиглэлийн дагуу сум, тосгоны эрүүл мэндийн төв бүрээр хийнэ.

3.12.    Гадаадын иргэн, харьяалалгүй хүн анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад хандсан бол түүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

3.13.    Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүнээс өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдолд суурилсан төлбөрийн хэмжээтэй тэнцүү хэмжээний төлбөр авч болно.

3.14.    Энэ журмын 3.13-т зааснаас бусад тохиолдолд иргэн, даатгуулагчаас аливаа нэмэлт төлбөр авахгүй.

3.15.    Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу чанартай, чирэгдэлгүй үзүүлнэ.

3.16.    Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дараах шаардлагыг хангаж ажиллана:

3.16.1. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь иргэн, даатгуулагчид тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрдээ тусламж, үйлчилгээ эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдсон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр бүртгэж, баталгаажуулах;

3.16.2. Эрүүл мэндийн даатгалын системд холбогдож, мэдээллийн технологийн бэлэн байдлыг хангах;

3.16.3. Даатгуулагчийн онош, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тохироогүй буюу шаардлагагүй тусламж, үйлчилгээг давхардуулан үзүүлэхгүй байх;

3.16.4. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоо даатгуулагчтай үгсэн хуйвалдах, буруу ташаа мэдээлэл өгөх, тулган шаардахгүй байх;

3.16.5. Холбогдох баримт бичиг, бүртгэл, тайланг үнэн зөв мэдээлэх, эмчлэх сувилах зөвшөөрөлгүй этгээдийг үйл ажиллагаандаа татан оролцуулахгүй байх;

3.16.6. Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон бусад холбогдох байгууллага, эрх бүхий этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

3.17.    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.17.1. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьж, нэхэмжлэлийг шалгаж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлнэ.

3.17.2. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцыг боловсронгуй болгох, хүн амын эрсдэлийн бүлгийн коэффициентийг хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэглээтэй нийцүүлэх, анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг шинэчлэхтэй холбоотой судалгаа, тооцоог тасралтгүй хийж, шийдвэрлүүлэхээр ажиллана.

3.17.3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.3-д заасан журмын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг үнэлж, сайн чанар, үр дүн бүхий эрүүл мэндийн байгууллагад жилийн эцэст урамшуулал олгож болно.

Дөрөв. Бусад зохицуулалт

4.1.      Уул уурхай, дэд бүтцийн төслийн ажилтан, жуулчин, дотоодын цэрэг, хилийн цэргийн анги, хилийн боомтын албан хаагч, түүний хамт амьдарч буй гэр бүл болон хилээр нэвтэрч буй жолооч зэрэг харьяаллын бус иргэдэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд дээрх иргэдийн ажил олгогч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж, хувь хүний зүгээс тухайн шатны засаг дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй тохиролцон гэрээ байгуулан нэмэлт санхүүжилт олгож болно.

4.2.      Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрөөс нэмэлт санхүүжилт болон аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс хуулиар хориглоогүй хандив, тусламж, авч болох ба холбогдох хууль, журамд заасны дагуу тайлагнана.

4.3.      Энэхүү журмаар зохицуулаагүй анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой нарийвчилсан харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээгээр холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохицуулна.

 

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох,
 эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмын хавсралт

 

СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТЭЭВЭР, ШАТАХУУНЫ ЗАРДЛЫГ ТООЦОХ ИНДЕКС

 

Аймаг, нийслэлийн нэр

Сум, тосгоны нэр

Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний радиусаас хамаарсан индекс

Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн алслалтаас хамаарсан индекс

Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан индекс

 Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн замын бартаанаас хамаарсан индекс

1

Архангай

Батцэнгэл

0.93

0.71

1.27

1.03

2

Архангай

Булган

1.10

0.37

0.91

1.39

3

Архангай

Жаргалант

1.21

2.27

1.49

1.16

4

Архангай

Их тамир

1.10

0.27

1.89

1.21

5

Архангай

Өгийнуур

0.70

1.00

1.07

0.97

6

Архангай

Өлзийт

0.52

1.34

1.14

0.94

7

Архангай

Өндөр-Улаан

1.60

1.22

1.94

1.65

8

Архангай

Төвшрүүлэх

0.45

0.44

1.04

1.17

9

Архангай

Хайрхан

0.60

1.75

1.27

1.43

10

Архангай

Хангай

1.25

2.30

1.07

1.53

11

Архангай

Хашаат

0.80

1.78

1.08

0.93

12

Архангай

Хоршоолол

0.50

0.45

0.26

1.18

13

Архангай

Хотонт

0.80

0.91

1.46

1.06

14

Архангай

Цахир

0.85

3.06

0.81

1.52

15

Архангай

Цэнхэр

1.60

0.29

1.98

1.53

16

Архангай

Цэцэрлэг

0.88

2.12

1.28

1.21

17

Архангай

Чулуут

0.65

1.27

1.38

1.47

18

Архангай

Тариат

1.10

1.66

1.57

1.26

19

Архангай

Эрдэнэмандал

1.00

1.65

1.81

1.26

20

Баян-Өлгий

Алтай

0.75

1.12

1.43

1.55

21

Баян-Өлгий

Алтанцөгц

0.90

0.43

0.94

1.36

22

Баян-Өлгий

Баяннуур

0.60

1.26

1.67

0.97

23

Баян-Өлгий

Бугат

1.00

0.05

1.27

1.41

24

Баян-Өлгий

Булган

0.70

2.94

1.74

1.41

25

Баян-Өлгий

Буянт

1.64

0.72

0.96

1.41

26

Баян-Өлгий

Сагсай

1.70

0.27

1.76

1.61

27

Баян-Өлгий

Толбо

1.50

0.76

1.40

1.38

28

Баян-Өлгий

Улаанхус

1.54

0.46

2.87

1.28

29

Баян-Өлгий

Хотгор

1.40

1.40

0.19

1.24

30

Баян-Өлгий

Цагааннуур

0.60

0.69

0.53

1.07

31

Баян-Өлгий

Дэлүүн

0.85

1.58

2.36

1.33

32

Баян-Өлгий

Ногооннуур

1.00

0.92

2.55

1.33

33

Баян-Өлгий

Цэнгэл

1.40

0.79

3.08

1.33

34

Баянхонгор

Баацагаан

0.90

1.40

1.11

0.95

35

Баянхонгор

Баянбулаг

1.00

2.66

0.58

1.63

36

Баянхонгор

Баянговь

1.50

2.45

0.96

1.16

37

Баянхонгор

Баянлиг

2.00

2.18

1.29

0.97

38

Баянхонгор

Баян-Овоо

0.75

0.26

0.90

0.97

39

Баянхонгор

Баян-Өндөр

1.80

2.76

0.89

1.72

40

Баянхонгор

Бөмбөгөр

0.75

1.00

1.09

1.46

41

Баянхонгор

Бууцагаан

1.10

1.74

1.23

1.41

42

Баянхонгор

Галуут

1.03

0.95

1.35

1.53

43

Баянхонгор

Гурванбулаг

0.60

2.44

0.74

1.75

44

Баянхонгор

Жинст

0.90

1.00

0.73

1.02

45

Баянхонгор

Заг

1.30

1.88

0.70

0.95

46

Баянхонгор

Өлзийт

1.20

0.18

1.28

0.93

47

Баянхонгор

Хүрээмарал

1.20

2.13

0.59

1.50

48

Баянхонгор

Шаргалжуут

2.45

0.60

0.47

1.51

49

Баянхонгор

Шинэжинст

1.80

2.65

0.82

1.60

50

Баянхонгор

Эрдэнэцогт

0.75

0.28

1.41

1.51

51

Баянхонгор

Баянцагаан

3.60

2.46

1.13

1.33

52

Баянхонгор

Богд

2.40

1.40

0.99

1.33

53

Баянхонгор

Жаргалант

2.60

1.83

0.92

1.33

54

Булган

Баян-Агт

0.60

1.50

1.08

1.11

55

Булган

Баяннуур

0.65

1.80

0.72

0.70

56

Булган

Бугат

0.65

0.55

0.76

0.84

57

Булган

Бүрэгхангай

1.15

0.85

0.97

0.93

58

Булган

Гурванбулаг

0.60

1.50

1.08

0.79

59

Булган

Дашинчилэн

0.80

1.53

1.02

0.76

60

Булган

Могод

0.60

1.32

0.92

1.04

61

Булган

Орхон

0.80

0.22

1.21

0.77

62

Булган

Рашаант

0.40

2.25

1.08

0.99

63

Булган

Сайхан

0.50

1.01

1.23

1.07

64

Булган

Сэлэнгэ

2.00

1.20

1.12

0.55

65

Булган

Тэшиг

1.20

2.45

1.20

0.74

66

Булган

Хангал

0.65

1.10

0.52

0.75

67

Булган

Хялганат

0.70

1.30

1.06

0.75

68

Булган

Хишиг-Өндөр

1.50

1.50

0.97

0.84

69

Булган

Хутаг-Өндөр

0.65

0.70

1.62

0.84

70

Говь-Алтай

Алтай

1.42

3.60

0.69

1.57

71

Говь-Алтай

Баянтоорой

0.90

2.60

0.38

1.21

72

Говь-Алтай

Бугат

3.70

2.05

0.73

1.55

73

Говь-Алтай

Гуулин

0.40

0.90

0.25

1.24

74

Говь-Алтай

Дарви

0.80

2.10

0.62

1.17

75

Говь-Алтай

Дэлгэр

0.80

1.00

0.80

1.30

76

Говь-Алтай

Жаргалан

0.96

0.97

0.60

1.11

77

Говь-Алтай

Тайшир

0.70

0.45

0.54

1.19

78

Говь-Алтай

Тонхил

1.80

2.10

0.74

1.59

79

Говь-Алтай

Халиун

0.95

1.10

0.81

1.04

80

Говь-Алтай

Хөхморьт

1.10

2.15

0.80

1.04

81

Говь-Алтай

Цогт

1.20

2.00

0.82

1.66

82

Говь-Алтай

Цээл

1.30

1.80

0.73

1.50

83

Говь-Алтай

Чандмань

1.10

2.26

0.74

1.65

84

Говь-Алтай

Шарга

0.80

0.89

0.65

0.74

85

Говь-Алтай

Эрдэнэ

1.70

2.53

0.74

1.77

86

Говь-Алтай

Баян-Уул

1.80

1.50

0.97

1.33

87

Говь-Алтай

Бигэр

1.20

1.08

0.72

1.33

88

Говь-Алтай

Төгрөг

2.00

1.50

0.66

1.33

89

Говьсүмбэр

Баянтал

0.54

0.60

0.42

0.78

90

Говьсүмбэр

Шивээговь

0.72

0.86

1.16

0.81

91

Дархан-Уул

Орхон

0.40

1.00

1.08

0.46

92

Дархан-Уул

Хонгор

1.40

0.44

2.16

0.52

93

Дархан-Уул

Шарын гол

0.60

1.50

2.77

0.66

94

Дорноговь

Айраг

$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) { return this.animate({ opacity: "toggle", height: "toggle" }, speed, easing, callback); }; $('body').on('click', ".lawfile1634790575921235 .btn-fulledit-law", function() { var $element = $('.law-content1634790575921235').find('.content:eq(0)'); $('.lawfile1634790575921235').find('.law-edit').removeClass('law-edit'); $element.addClass('law-edit').attr('data-editlaw', $modalId_1634790575921235); var $edit = $element.html() ; $edit = $edit.replaceAll('div', 'p'); $('body').find('div.htmleditor1634790575921235').empty().append($edit).promise().done(function() { $('div.htmleditor1634790575921235').find('.addition-changebookfull').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('.icon-s').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('.headerImg').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('a[class="editlaw"]').remove(); $edit = $('div.htmleditor1634790575921235').html(); }); var $modalId_1634790575921235 = Core.getUniqueID('modal_'); var processId = $modalId_1634790575921235; var $dialogName = 'dialog-businessprocess-' + processId; if (!$('#' + $dialogName).length) { $('').appendTo('body'); } var $dialog = $('#' + $dialogName); var $htmlTextarea = ''; $dialog.empty().append($htmlTextarea).promise().done(function () { window.CKEDITOR_BASEPATH = URL_APP + 'assets/custom/addon/plugins/ckeditor/'; if (typeof CKEDITOR == 'undefined') { $.cachedScript('assets/custom/addon/plugins/ckeditor/ckeditor.js?v=1').done(function() { CKEDITOR.replace('body_' + $modalId_1634790575921235, { height: '600' }); }); } else { CKEDITOR.replace('body_' + $modalId_1634790575921235, { height: '600' }); } var buttons = [ {text: plang.get('save_btn'), class: 'btn green-meadow btn-sm bp-btn-save', click: function (e) { if (typeof CKEDITOR !== 'undefined') { for (instance in CKEDITOR.instances) { CKEDITOR.instances[instance].updateElement(); } } var $datahtml = ''; $datahtml = $('#body_' + $modalId_1634790575921235).val(); $dialog.dialog('close'); $('.law-content1634790575921235').find('.content').empty().append($datahtml); }}, {text: plang.get('close_btn'), class: 'btn blue-madison btn-sm', click: function () { $dialog.dialog('close'); }} ]; var dialogWidth = 1200, dialogHeight = 'auto'; $dialog.dialog({ cache: false, resizable: true, bgiframe: true, autoOpen: false, title: '', width: dialogWidth, height: dialogHeight, modal: true, closeOnEscape: false, close: function () { $dialog.empty().dialog('destroy').remove(); }, buttons: buttons }).dialogExtend({ "closable": true, "maximizable": true, "minimizable": true, "collapsable": true, "dblclick": "maximize", "minimizeLocation": "left", "icons": { "close": "ui-icon-circle-close", "maximize": "ui-icon-extlink", "minimize": "ui-icon-minus", "collapse": "ui-icon-triangle-1-s", "restore": "ui-icon-newwin" } }); setTimeout(function () { $dialog.dialog('open'); Core.unblockUI(); }, 1); }); }); $('body').on('click', ".lawfile1634790575921235 .msg_head", function() { $(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400); }); $('body').on('click', ".lawfile1634790575921235 .editFullLaw", function() { var processId = '1599725265170'; var $dialogName = 'dialog-businessprocess-' + processId; if (!$('#' + $dialogName).length) { $('').appendTo('body'); } var $dialog = $('#' + $dialogName); var $paramData = { metaDataId: '1605705727057', isDialog: true, dmMetaDataId: '1591170775374416', oneSelectedRow: { id: '16231189548711' }, isGetConsolidate: false, workSpaceId: '', workSpaceParams: '', wfmStatusParams: '', signerParams: false, batchNumber: false, openParams: '{"callerType":"LIS_LAW_LIST"}', isBasketWindow: '', isBpOpen: '0', id: '16231189548711' }; $.ajax({ type: 'post', url: 'mdwebservice/callMethodByMeta', data: $paramData, dataType: 'json', beforeSend: function() { Core.blockUI({ message: 'Loading...', boxed: true }); }, success: function(data) { $dialog.empty().append(data.Html); var $processForm = $('#wsForm', '#' + $dialogName), processUniqId = $processForm.parent().attr('data-bp-uniq-id'); var buttons = [{ text: data.run_btn, class: 'btn green-meadow btn-sm bp-btn-save', click: function(e) { if (window['processBeforeSave_' + processUniqId]($(e.target))) { $processForm.validate({ ignore: '', highlight: function(element) { $(element).addClass('error'); $(element).parent().addClass('error'); if ($processForm.find("div.tab-pane:hidden:has(.error)").length) { $processForm.find("div.tab-pane:hidden:has(.error)").each(function(index, tab) { var tabId = $(tab).attr('id'); $processForm.find('a[href="#' + tabId + '"]').tab('show'); }); } }, unhighlight: function(element) { $(element).removeClass('error'); $(element).parent().removeClass('error'); }, errorPlacement: function() {} }); var isValidPattern = initBusinessProcessMaskEvent($processForm); if ($processForm.valid() && isValidPattern.length === 0) { $processForm.ajaxSubmit({ type: 'post', url: 'mdwebservice/runProcess', dataType: 'json', beforeSend: function() { Core.blockUI({ boxed: true, message: 'Түр хүлээнэ үү' }); }, success: function(responseData) { PNotify.removeAll(); new PNotify({ title: responseData.status, text: responseData.message, type: responseData.status, sticker: false }); if (responseData.status === 'success') { var $resultData = responseData.resultData; $dialog.dialog('close'); Core.blockUI({ boxed: true, message: 'Түр хүлээнэ үү' }); var $param = { weburl: 'government/doctohtmlform', metaDataId: 'doctohtmlform_3', lawtypeid: '3', dataViewId: '1594091809248', title: plang.get('DOC_HTMLFORM'), type: 'selfurl', rowId: '16231189548711', selectedRow: { id: '16231189548711' }, tabReload: true }; appMultiTab($param, this, function(elem) { Core.unblockUI(); dataViewReload('1594091809248'); }); //reloadmenu_1634790575921235($('.menu_1634790575921235').find('li[id="menu_1634790575921235_' + $resultData.typeid + '"]').index()); } else { Core.unblockUI(); } }, error: function() { alert("Error"); } }); } } } }, { text: data.close_btn, class: 'btn blue-madison btn-sm', click: function() { $dialog.dialog('close'); } } ]; var dialogWidth = data.dialogWidth, dialogHeight = data.dialogHeight; if (data.isDialogSize === 'auto') { dialogWidth = 1200; dialogHeight = 'auto'; } $dialog.dialog({ cache: false, resizable: true, bgiframe: true, autoOpen: false, title: data.Title, width: dialogWidth, height: dialogHeight, modal: true, closeOnEscape: (typeof isCloseOnEscape == 'undefined' ? true : isCloseOnEscape), close: function() { $dialog.empty().dialog('destroy').remove(); }, buttons: buttons }).dialogExtend({ "closable": true, "maximizable": true, "minimizable": true, "collapsable": true, "dblclick": "maximize", "minimizeLocation": "left", "icons": { "close": "ui-icon-circle-close", "maximize": "ui-icon-extlink", "minimize": "ui-icon-minus", "collapse": "ui-icon-triangle-1-s", "restore": "ui-icon-newwin" } }); if (data.dialogSize === 'fullscreen') { $dialog.dialogExtend("maximize"); } setTimeout(function() { $dialog.dialog('open'); Core.unblockUI(); }, 1); }, error: function() { alert('Error'); } }); }); $('body').on('mouseover', '.lawfile1634790575921235 .editlaw', function() { $('.lawfile1634790575921235').find('.law-hover').removeClass('law-hover'); $(this).closest('.__drag-drop-law').addClass('law-hover'); }); $('body').on('mouseout', '.lawfile1634790575921235 .editlaw', function() { $('.lawfile1634790575921235').find('.law-hover').removeClass('law-hover'); }); $('body').on('mouseout', '.lawfile1634790575921235 .editlaw', function() { $('.lawfile1634790575921235').find('.law-hover').removeClass('law-hover'); }); $('body').on('click', '.lawfile1634790575921235 .btn-save-law', function() { var $html = $('.law-content1634790575921235 > .content').html(); $('.form1634790575921235').find('textarea').val($html); $('.form1634790575921235').find('input').val('16231189548711'); $('.form1634790575921235').ajaxSubmit({ type: 'post', dataType: 'json', cache: false, url: "legal/savelaw", /*data: { content: JSON.parse($html), lawId: '16231189548711' },*/ beforeSend: function() { $('.goto1634790575921235').empty(); Core.blockUI(); }, success: function(response) { PNotify.removeAll(); new PNotify({ title: response.status, text: response.text, type: response.status, sticker: false }); multiTabCloseConfirm($('a[href="#app_tab_doctohtmlform_3"]'), '1'); dataViewReload('1594091809248'); Core.unblockUI(); }, error: function(jqXHR, exception) { Core.unblockUI(); Core.showErrorMessage(jqXHR, exception); } }); }); $('body').on('click', '.lawfile1634790575921235 .editlaw', function() { var $this = $(this), $parent = $this.closest('.__drag-drop-law').find('.__editLaw'); fillEditor_1634790575921235($parent, '4'); }); $.contextMenu({ selector: ".law-content1634790575921235:not(.root) .drag-drop-law, .law-content1634790575921235:not(.root) .drag-drop-law-table", build: function($trigger, e) { var $this = $(e.currentTarget); var paraKeyId = $this.data('paragraph-keyid'); var contextMenuData = { "edit": { name: "Засах", icon: "edit", callback: function(key, options) { var $action = ($this.hasClass('.drag-drop-law-table')) ? '2' : '0'; fillEditor_1634790575921235($this, $action); } } }; var options = { callback: function(key, opt) {}, items: contextMenuData }; return options; } }); function fillEditor_1634790575921235($element, isfulledit) { var $modalId_1634790575921235 = Core.getUniqueID('modal_'); $('.lawfile1634790575921235').find('.law-edit').removeClass('law-edit'); $element.addClass('law-edit').attr('data-editlaw', $modalId_1634790575921235); var $edit = isfulledit === '2' ? $element.html() : $element.html(); $('body').find('div.htmleditor1634790575921235').empty().append($edit).promise().done(function() { $('div.htmleditor1634790575921235').find('.addition-changebookfull').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('.icon-s').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('.headerImg').remove(); $('div.htmleditor1634790575921235').find('a[class="editlaw"]').remove(); $edit = $('div.htmleditor1634790575921235').html(); }); var $htmlTextarea = ''; var $html = ''; $html += ''; $($html).appendTo('.lawfile1634790575921235').promise().done(function() { $('div[id="' + $modalId_1634790575921235 + '"]').find('.addition-changebookfull').remove(); }); var $dialog = $('#' + $modalId_1634790575921235); $dialog.modal({ show: false, keyboard: false, backdrop: 'static' }); $dialog.on('shown.bs.modal', function() {}); $dialog.draggable({ handle: ".modal-header" }); $dialog.on('hidden.bs.modal', function() { $dialog.modal('hide'); enableScrolling(); $('body').removeClass('modal-open'); $dialog.remove(); }); $dialog.find('.modal-backdrop').remove(); window.CKEDITOR_BASEPATH = URL_APP + 'assets/custom/addon/plugins/ckeditor/'; if (typeof CKEDITOR == 'undefined') { $.cachedScript('assets/custom/addon/plugins/ckeditor/ckeditor.js?v=1').done(function() { CKEDITOR.replaceAll('body_' + $modalId_1634790575921235); }); } else { CKEDITOR.replaceAll('body_' + $modalId_1634790575921235); } $dialog.modal('show'); /* $.cachedScript('assets/custom/addon/plugins/tinymce/tinymce.min.js').done(function() { initTinyMceEditor_1634790575921235('#body_' + $modalId_1634790575921235, '520'); $dialog.modal('show'); }); */ Core.initAjax($dialog); Core.unblockUI(); } function initTinyMceEditor_1634790575921235($elementSelector, otherheight) { var _tinymceHeight = $(window).height() - 270; _tinymceHeight = (_tinymceHeight <= 100) ? '400px' : _tinymceHeight + 'px'; tinymce.dom.Event.domLoaded = true; tinymce.baseURL = URL + 'assets/custom/addon/plugins/tinymce'; tinymce.suffix = ".min"; tinymce.init({ selector: $elementSelector, height: _tinymceHeight, autoresize_max_height: _tinymceHeight, plugins: [ 'autoresize', 'advlist autolink lists link image charmap print preview hr anchor pagebreak', 'searchreplace wordcount visualblocks visualchars code fullscreen', 'insertdatetime media nonbreaking save table directionality', 'emoticons template paste textcolor colorpicker textpattern imagetools moxiemanager mention lineheight fullpage' ], toolbar1: 'cut copy paste | undo redo | styleselect | bold italic underline | alignleft aligncenter alignright alignjustify | bullist numlist | outdent indent | hr removeformat | customInsertButton currentdate', toolbar2: 'print preview | forecolor backcolor | subscript superscript strikethrough | charmap codesample | fontselect fontsizeselect | lineheightselect | table | link', // | fullscreen code | link image fontsize_formats: '8px 9px 10px 11px 12px 13px 14px 15px 16px 17px 18px 19px 20px 21px 22px 23px 24px 25px 36px 8pt 9pt 10pt 11pt 12pt 13pt 14pt 15pt 16pt 17pt 18pt 19pt 20pt 21pt 22pt 23pt 24pt 25pt 36pt', lineheight_formats: '8px 9px 10px 11px 12px 13px 14px 15px 16px 17px 18px 19px 20px 1.0 1.15 1.5 2.0 2.5 3.0', image_advtab: true, setup: function(editor) { function insertImageCustom_1634790575921235() { $('#upload_1634790575921235').trigger('click'); $('#upload_1634790575921235').on('change', function() { var file = this.files[0]; if (file) { $(this).val(''); var reader = new FileReader(); reader.onload = function(e) { editor.insertContent(''); }; reader.readAsDataURL(file); } }); } editor.on('change', function(e) { $(editor.getElement()).trigger('change'); tinymce.triggerSave(); }); editor.on('blur', function() { setTimeout(function() { var $body = $('body'); $body.find('.mce-tinymce.mce-tinymce-inline.mce-arrow.mce-container.mce-panel.mce-floatpanel[hidefocus="1"]').hide(); }, 5); }); editor.addButton('currentdate', { icon: 'image', tooltip: "Insert image", оnсliсk: insertImageCustom_1634790575921235 }); }, apply_source_formatting: true, hidden_input: false, remove_linebreaks: false, paste_data_images: true, importcss_append: true, force_br_newlines: true, force_p_newlines: true, forced_root_block: 'section', menubar: false, statusbar: false, object_resizing: 'img', theme_advanced_toolbar_location: "bottom", theme_modern_toolbar_location: "bottom", paste_word_valid_elements: "section,b,p,br,strong,i,em,h1,h2,h3,h4,ul,li,ol,table,span,div,font", mentions: { delimiter: '#' }, document_base_url: URL, content_css: URL + 'assets/custom/css/print/tinymce.css', }); } function save_1634790575921235($uniqId, isfulledit) { if (typeof CKEDITOR !== 'undefined') { for (instance in CKEDITOR.instances) { CKEDITOR.instances[instance].updateElement(); } } var $html = ''; $html = $('#body_' + $uniqId).val(); $("#" + $uniqId).modal('hide'); $(".modal-backdrop").remove(); Core.unblockUI('.lawfile1634790575921235'); $('.law-content1634790575921235').find('.content').empty().append($html); return true; $.ajax({ type: 'post', dataType: 'json', url: 'legal/paragraphConvert', data: { isfulledit: isfulledit, html: $html }, beforeSend: function() { blockContent_1634790575921235($('.lawfile1634790575921235')); }, success: function(data) { $("#" + $uniqId).modal('hide'); $(".modal-backdrop").remove(); Core.unblockUI('.lawfile1634790575921235'); var $editSelector = $('.lawfile1634790575921235').find('[data-editlaw="' + $uniqId + '"]'); switch (isfulledit) { case '1': $editSelector.closest('.__drag-drop-law').empty().append(data.html); break; case '2': $editSelector.empty().append(data.html); break; case '3': $('.law-content1634790575921235').find('.content').empty().append(data.html); break; case '4': $editSelector.closest('.__drag-drop-law').after(data.html); $editSelector.closest('.__drag-drop-law').remove(); break; default: $editSelector.after(data.html); $editSelector.remove(); break; } $('.lawfile1634790575921235').find('.law-edit').removeClass('law-edit'); }, error: function(jqXHR, exception) { Core.showErrorMessage(jqXHR, exception); Core.unblockUI('.lawfile1634790575921235'); } }); } function close_1634790575921235($uniqId) { enableScrolling(); $('body').removeClass('modal-open'); $("#" + $uniqId).modal('hide'); $("#" + $uniqId).remove(); $(".modal-backdrop").remove(); $('.lawfile1634790575921235').find('.law-edit').removeClass('law-edit'); } function blockContent_1634790575921235(mainSelector) { $(mainSelector).block({ message: '', centerX: 0, centerY: 0, overlayCSS: { backgroundColor: '#fff', opacity: 0.8, cursor: 'wait' }, css: { width: 16, top: '15px', left: '', right: '15px', border: 0, padding: 0, backgroundColor: 'transparent' } }); }