A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар А-155

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн19 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкнытухай хуулийн62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 2018 оны Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкны тогтворжуулалтын сангийн журам"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН