- Нүүр
- Эрх зүйн акт
- БАРИЛГЫН АЖИЛТНЫ ЦАГИЙН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ИНДЕКСЖҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ АРГАЧЛАЛ
Барилга, хот байгуулалтын сайдын
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
217 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
БАРИЛГЫН АЖИЛТНЫ ЦАГИЙН ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ИНДЕКСЖҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ аргачлал нь барилгын төсөв зохиоход хэрэглэх барилгын ажилтны цагийн тарифт цалин /цаашид тарифт цалин гэх/-г зах зээлийн үнэ ханшны өсөлт бууралттай уялдуулан индексжүүлэн тооцоход баримтлах арга зүй, тооцооны зарчим болно.
1.2. Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор тогтоож нийтэд зарласан энэ аргачлалын 3.1, 3.2, 3.3 дахь үзүүлэлтүүдийг өсөлт бууралтын хувь хэмжээг үндэслэн тарифт цалингийн индексийг журмын томъёоллын дагуу жил бүр шинэчлэн тогтоож, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан мөрдүүлнэ.
Хоёр. Хэрэглэх хүрээ
2.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хэрэгжүүлэгч салбар байгууллагын холбогдох газар, хэлтсээс барилгын ажилтны цагийн тарифт цалингийн индексийг энэ аргачлалын дагуу тооцож, өсөлтийн хувийг төсвийн цалингийн тооцоонд хэрэглэх шийдвэр, мөрдөж эхлэх хугацааг албан ёсоор баталгаажуулан зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч компаниудад мэдэгдэнэ.
2.2. Барилга байгууламжийн төсөв зохиоход хэрэглэгддэг барилгын ажилтны цагийн тарифт цалингийн өсөлт бууралтын индексийг Монгол Улсын нутаг дэвсгэрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон зорилтод санхүүжилтээр баригдах барилга байгууламжийн төсөвт тухай бүр тусган тооцож хэрэглэнэ.
2.3. Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн өөрийн /хувийн/ хөрөнгөөр барих барилга байгууламжийн төсвийн тооцоонд индексжүүлсэн тарифт цалингийн жишгийг хэрэглэх бөгөөд барилгын ажилчид индексжүүлсэн цалингаар өөрсдийн цалингаа тооцож болно.
Гурав. Барилгын ажилтны тарифт цалинг индексжүүлэхэд ашиглагдах үзүүлэлтүүд
3.1. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн /сагс/-ний тухайн жилийн үнийн өсөлт, хэлбэлзлийг үндэсний статистикийн хорооноос тооцсон индекс
3.2. Өрхийн амьжиргааны түвшний үзүүлэлт буюу жишсэн 1 хүний хоногт авах илчлэг /ккал/-ээр өрхийн хүнсний хангамж, үнийн өсөлтөөс хэрхэн өөрчлөгдсөн өөрчлөлтийн хувь /статистикийн үзүүлэлтийг үндэслэн тооцох/
3.3. Өрхийн сарын орлогод үндсэн цалингийн эзлэх хувийн жин /судалгаагаар тогтоосон/-ийн хэмжээ
3.4. Тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлт, төр, засаг, салбарын яамны шийдвэрийн онцгой тохиолдлоор зарим үзүүлэлтийг өөрчлөх, нэмж шинээр харгалзах үзүүлэлт хэрэглэх нөхцөл бүрдэж болно.
Дөрөв. Тарифт цалингийн өсөлтийг индексжүүлэн тооцох тооцооны арга зүй, томъёолол
4.1. Энэ журмын 3 дахь хэсэгт тусгагдсан үзүүлэлтийн өмнөх түвшингээс өссөн цэвэр өсөлтийн хувиудын индексээр барилгын ажилтны тарифт цалингийн суурь хэмжээг үржүүлж хронолог дунджийн аргаар тарифт цалинг шинэчлэн тогтооно.
4.2. Аргачлалын 3 дахь хэсэгт тусгасан үзүүлэлтүүдийг томъёололд оруулж дараах байдлаар тооцно.
А) =
* (1 +
*
*
)
Б) ( :
) * 100 =
(цалинг өсгөх хувь -
-индекс)
- Индексжүүлэн өсгөсөн тарифт цалин /төгрөг/
- Суурь тарифт цалин /төгрөг/
- Статистикийн газраас үнийг нь тогтмол /сагсны/ тооцдог бүтээгдэхүүний үнийн цэвэр өсөлтийн хувь коэффициентоор
- Жишсэн 1 хүний хоногт авах илчлэгээр тооцсон өрхийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн өсөлтөөс хэрхэн өөрчлөгдсөн цэвэр өсөлтийн хувь коэффициентоор
- Өрхийн сарын орлогод үндсэн цалингийн эзлэх хувийн жин коэффициентоор
4.3. Дээрх томъёоллоор барилгын ажилтны цагийн тарифт цалингийн мэргэжлийн 6 зэргийн 1-р зэргийн цалингийн жишгийг өсгөн тогтоож, тарифын итгэлцүүрээр 2-6 зэргийн цагийн тарифт цалинг тооцож, зэрэг тус бүрийн бутархай утгад харгалзах тарифт цалингийн тооцоог хийнэ.
Тав. Аргачлалын томъёололоор тарифт цалингийн жишгийг индексжүүлэн тооцсон аргачилсан жишээ
5.1. Суурь тарифт цалинг 2009 оны 12 сарын 31-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайдын 263-р тушаалаар батлан 2010 оноос мөрдөж буй цагийн тарифт цалингийн жишгээр авч тооцлоо. 9 дэх жилдээ мөрдөж байна. /хийснээр авах цалин 1-р зэргийнх 2136 төгрөг/
- Хүнсний барааны жишсэн 1 хүний хоногт авах хэрэглээгээр 5 ам бүлтэй айлын хүнсний хэрэглээний үнийн өсөлт 162.0%
- Өрхийн орлогод үндсэн цалингийн эзлэх хувийн жин 72% (судалгаагаар тогтоосон)
- Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний (сагс) үнийн өсөлт 184%
Дараах томъёонд оруулан тооцъё:
=
* (1 +
*
*
)
= 2136 (1 +
) = 2136 * (1 +
) =
2136 * (1+0.042) = 2136 * 1,042 = 2226₮
2226 : 2136 х 100%=104,7%-иар өснө гэж тооцно.
Тайлбар: 9 жилийн өсөлтийн үзүүлэлтийг авч тооцсон тул 9-д хувааж нэг жилийн өсөлтийн хувь буюу нэг жилд өсгөх индексийг 1.047 гэж тодорхойлов
авч нэг жилийн өсөлтийн хувь буюу нэг жилийн өсгөх индекс 1.0957-г тодорхойловн тарифт цалингийн. Өсөлтийн индексүүд 1 жилээр авсан бол шууд үржвэрээр тооцно. Тарифт цалинг өсгөх индекс 1.047 болно.
----------------------- о О о -----------------
Текст томруулах
A
A
A