- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"12 дугаар зүйл.Хот, тосгон, бусад суурин, нийслэлхотын эдэлбэр газар
12.1.Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарна.
12.2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.
12.3.Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2-т заасан тэг гортигоор хязгаарлагдана.
12.4.Нийслэл хот, түүний дагуул хот нь бүсчлэл бүхий эдэлбэр газартай байна.
12.5.Нийслэл хотын дагуул хотын эдэлбэр газар нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн дагуул хотын эдэлбэр газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрийг дагуул хот байрлаж байгаа аймаг, сумын төсөвт төвлөрүүлнэ.
12.6.Энэ хуулийн 12.4-т заасан эдэлбэр газрын бүсчлэлийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
